Д.Зоригт, Г.Батхүү нарыг эргүүлэн татах гомдол мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Д.Зоригт, Г.Батхүү нарыг эргүүлэн татах гомдол мэдүүлэв

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг хүссэн 22 мянган иргэний гарын үсэгтэй өргөдлийг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна. Дээрх өргөдлийг УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгийн иргэд сонгогчид гаргажээ.

Өвөрхангайчууд энэхүү гомдолдоо Сонгуулийн ерөнхий хороо хууль бус шийдвэр гаргасан учраас залруулж УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү нарыг буцаан татах ёстой гэж үзсэн байна. Нийт 22 мянган сонгогч гарын үсгээ зурж баталгаажуулсан нь нийт сонгогчийн 51 хувь МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн юм гэдгийг баталгаажуулсан явдал юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж