
Үймээн дэгдээгчид бизнесийн байгууллагууд, засаг захиргааны байгууллагуудад түймэр тавьж, эвдэн тонож эргэн тойрныг түйвээсэн. Үймээн пүрэв гаригийн үдшээс эхлээд баасан гаригийн өглөө хүртэл үргэлжилсэн юм. Ош хотод хуулийн байгууллагынхан дэг журам тогтоосон гэж мэдэгдсэн ч тус хотын энд тэнд буун дуу сонсогдсоор байна гэж сэтгүүлчид мэдээлж байна. Ош хотод одоо онц байдал зарлан нэмэлт цэрэг, цагдаагийн хүч илгээгээд байгаа ба Киргизстаны өмнөд бүсийн зарим мужид энэ сарын 20-ныг хүртэл оройны зургаагаас өглөөний зургаан цагийн хооронд хөл хорио тогтоож байгаа талаар Киргизстаны Засгийн газар мэдээлсэн байна. Киргизстанд сүүлийн үед угсаатан хоорондын зөрчил хурцдах хандлагатай байна гэж тус улсын ерөнхийлөгчийг түр хамаарагч Роза Отунбаяева баасан гаригт мэдэгдсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа.
Т.Бадрах