“Жаст”-ын Ш.Батхүүг хориод 14 хонолоо | News.MN

“Жаст”-ын Ш.Батхүүг хориод 14 хонолоо

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

“Жаст”-ын Ш.Батхүүг хориод 14 хонолоо

Цагдааг магтая. Баривч­лах, мэдээлэх хоёр ажлыг нэ­гэн зэрэг амжуулж чадаж байгаад нь талархъя. Тэр дундаа олон нийтэд гэмт хэр­гийн талаарх мэдээл­лийг шуур­хай дамжуулж бай­гаад нь та­лархууштай. Үүний­хээ тө­лөө Цагдаагийн ерөнхий газ­рын дэргэд Хэвлэл, мэ­­дээлэл олон нийттэй ха­рилцах төв ч байгуулсан биз. Нийс­­лэ­­лийн Про­ку­рорын бай­­гуул­лага ч тэр адилхан. Ер нь сүүлийн үед “Түргэн тус­ламж хурдан уу, цаг­даагийн удирдла­гууд мэд­ээлэл хийх нь хурдан уу” гэж жи­шиж үзвэл хоёр дахь нь илүү хурдан болчихоод буй. Наад зах нь УИХ-ын гишүүн Ё.Отгон­баярын эх­нэрт холбогдох хэргийн та­лаарх хэв­лэлийн бага хурал байна.

Уг хурлыг Нийслэлийн проку­рорын газраас хийсэн. Ингэхдээ “УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон. Очирбатын Эрдэнэсолонго нь дөрвөн банкин дахь 21 дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн. Үүнийг зайлшгүй шалгах шаардлагатай байсан учраас түүнийг 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр барьж хорьсон” гэж байлаа. Хэв­лэлийн хурлыг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу хэргийг эцэслэн шалгаж, эцсийн үнэнийг нь тогтоолгүйгээр хийсэн байдаг. Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Т.Сайнжаргал ч мөн “О.Эрдэнэсолонгын Зоос, Го­ломт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршуулан угаасан байж болзошгүй” гэж мэдээллэсэн. Тэд үүгээрээ шалгах, мэдээллэх ажлыг хэрхэн нэгэн зэрэг, эргэх холбоотой эрхэлж болохыг та бидэнд баталсан.

Гол нь энэхүү дадал хэвшил нь өнгөрсөн долоо хоногт ч дахин илэрсэн байгаа. Өмнөх өдөр нь “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалжээ” гэх мэдээлэл цацагдахтай зэрэгцээд маргааш нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл хийсэн. Шууд л “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь бусдын биед гэмтэл учруулсан нь үнэн. Иймд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдад гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэж байв. Энэ мэтээр гэмт үйлдэлд холбогдсон олон хүний талаар цаг алдалгүй мэдээлэл түгээж, мөрдөн байцаалтын нууц гэсэн бүхнийг бараг л байхгүй болгож байгаа гэж болно.

Гэхдээ бүх хүний талаар биш. Наад зах нь “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүгийн талаар гэхэд нэг ч шинэ мэдээлэл алга. Нөгөө шалгах, баривчлах, мэдээлэх ажлаа нэгэн зэрэг хийдэг Цагдаагийн ерөнхий газар ч тэр, Нийслэлийн прокурорын газар ч тэр таг чиг. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрт холбогтох хэргийн талаар мэдээлсэн шигээ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухай ярьсан шигээ мэдээлж, баримт задалсангүй. Үүнээс нь харахад Ш.Батхүү гэдэг бизнесмэн шоронд бус харин нуувчинд орсон байж мэдэхээр байна. Барьж, хорьсноос нь хойш 14 хоног өнгөрчихөөд байхад түү­ний талаар нэг ч үг унагахгүй байгаагаас харахад шүү дээ.

Уг нь “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүгийн талаар зөв­хөн хэвлэл, мэдээллийнхэн төдийгүй иргэд олон нийт, шударга ёсыг баримтлагчид олон зүйлийг мэ­дэ­хийг хүсэж байгаа. Наад зах нь Өмнөд Африкийн Стандарт банк­наас 109 сая ам.доллар зээлэхдээ Ш.Бат­хүү гэдэг хүн өөрийнх нь хэлсэн шиг Төрийн өмчийн хороо­ны удирдлагууд болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуу­рамчаар зурсан уу. Аль эсвэл тэд­ний гарын үсгийг хуурамчаар зурсан гэж бүх хэргийг өөртөө үүрч гарахаар зориглохдоо тэрбээр нэр бүхий эрхмүүдтэй ямар гэгчийн “наймаа”-г хийв. Тэр наймааг нь илчлэх сонирхол эрх мэдэлтнүүдэд байна уу, үгүй юу гээд бүхнийг хэн хүнгүй мэдмээр байна. Гэтэл Цагдаагийн ерөнхий газар тэр бүх мэдээллийг дэлгэсэнгүй. Тэгэхээр хууль, хяналтын байгууллагынханд дэлгэх хэрэг, дэлгэхгүй хэрэг гэсэн жагсаалт байдаг юм биш байгаа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Өөрөөр хэлбэл тэд байцаагдаж, шалгагдаж буй хүн бүртээ шударгаар хандаж, гадагшаа чиглэсэн мэдээллээ тэнц­вэртэй байлгаж чадахгүй бай­гаа учраас Ш.Батхүүг тойрсон хардлага өдрөөс өдөрт арвижих нь зайлшгүй юм. Мэдээж Ш.Батхүү гэдэг хүнийг зүгээр л олны нүднээс нууж, олонгүй газар хамгаалахыг хүсээгүй бол шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 78.92.99.150

enii vr hvvhed ehner n oorsdiigee hylgaích lyywírchidiin ger bvl gedegiig oilgoj aw za yu omhii hylgaích bsan yum bna l daa yaaj engej chadaj bnaa haíran mgl oron mn

Avatar

бас нэг луйварчин 2013-10-02 202.126.89.251

лаг баян нөхөр байсан чинь зүгээр л нэг луйварчин байжээ.өнөөгийн нийгмийн жинхэнэ дүр төрх. ийм хулгайч нь төрд их байхад яаж улс орон минь хөгжих билээ. хайран сайхан эх орон минь…….

Avatar

gabi55 2013-10-02 112.72.13.134

naadah chin bathuu ch bish uur hen negench ch bish zovhon Nomtoibayariin zahilgiin bichleg bna kkk mongolchuud uhaantai shu Nomtoibayaraa ** *****

Avatar

z 2013-10-02 112.72.13.106

Бас нэг Чимидцэрэн гарч ирж байгаа юм байна л даа…Даагаад,гүрийгээд…тэгээд суллагдах санаатай. Гэхдээ өнөөдөр цаг өөр болсон гэж найднам…

Avatar

Зочин 2013-10-02 202.170.70.58

Hunii muud durlah yahav. Tsaana chini ene eh oron chini dampiuraad bna

Avatar

Зочин 2013-10-02 182.160.5.61

S.Bayr ba Sugar nariin l hahuuliig Bathuu haatsailsan biz dee bugdeeree yarij baina ter 2-iig barival ih olon hahuuliin herguud shiidegdnee.

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.95

Хуурамч бичиг баримтаар зуун сая доллар хусна гэхэд ямар ч тэнэг итгэхгvй цаад эздийг нь одоо ил гаргаж тавих цаг нь болжээ

Avatar

Зочин 2013-10-02 97.83.174.86

Mundag HULGAICH-LUIVARCHIN yum bainaa, yarih yum alga!

Avatar

Зочин 2013-10-02 97.83.174.86

Mundag HULGAICH-LUIVARCHIN yum bainaa, yarih yum alga!

Avatar

Зочин 2013-10-02 97.83.174.86

Mundag HULGAICH-LUIVARCHIN yum bainaa, yarih yum alga!

Avatar

Зочин 2013-10-02 97.83.174.86

MUNDAG HULGAICH- LUIVARCHDYIN neg yum bainaa!? Yarih yum alga!

Avatar

Зочин 2013-10-02 97.83.174.86

MUNDAG HULGAICH- LUIVARCHDYIN neg yum bainaa!? Yarih yum alga!

Avatar

Зочин 2013-10-02 97.83.174.86

MUNDAG HULGAICH- LUIVARCHDYIN neg yum bainaa!? Yarih yum alga!

Avatar

Гайхах юу байх вэ, мѳнгѳтэй болоод хамгаалалттай 2013-10-02 202.70.46.206

байна биз дээ. Жаст Б. илжирсэн банкнуудыг бүр эхнээс нь мэдсээр худалдан авсан байсан ч гарздаагүй. Авсан банкныхаа үндсэн хѳрѳнгийг жаал ѳсгѳѳд тэр хѳрѳнгѳѳсѳѳ 7 дахин их хэмжээний зээл ѳгч болох юм чинь тэр банкнууд нь алтны илжиг мэт зѳндѳѳ мѳнгѳ бий болгож ѳгсѳн биз. Тэр бий болгосон зээлийн хэмжээ банкны нийт хѳрѳнгѳ гэж нэрлэгддэг. Тэр зээлийн дийлэнхи нь чанаргүй, ѳѳрѳѳр хэлбэл олигтой барьцаалсан баталгаагүй бол, хѳрѳнгѳ гэж нэрлэж болох уу. Тэр асар ѳссѳн "нийт хѳрѳнгѳтэй" мѳртлѳѳ дампуурсан ХадгаламжБанк хэнд шилжив? Чанар муутай баталгаатай зэлийн завшаанд хэн хүртэх вэ? Бараг л эзэн ѳѳрѳѳ болон ойр дотнынхонд биз дээ.

Avatar

mongol 2013-10-02 112.72.13.121

ulsiin mungiig garguulj awahaa medej bgaa biz dee . esvel ahiad tatvar tulugchiduur tulyyleh shiidver gargah uym uu

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.67

genet bayajih nasand tsuvtei gej

Avatar

иргэн 2013-10-02 202.179.10.150

Ашгүйдээ.энэ шуналын тулам хэд хоног ч гэсэн цоожны цаана суувал аштай юу?хань хамсаатан эрхтэн дархтануудыг нь сайн шалгаж хөтлөлцүүлээд дээлийг нь толгой дээгүүр нь нөмрүүлээд шоронд нь явуулвал зүгээрдээ.

Avatar

иргэн 2013-10-02 202.179.10.150

Цагдаагийн алба хэцүү бөгөөд хэрэгтэй алба үнэхээр мөн,харамсалтай нь эрх мэдэл эд мөнгөнд шунасан улс төрийн хүчин төрийн дээр зайдагнаж байхдаа энэ чухал албыг улс төртэй хольж хутган зарим үл бүтэх этгээдүүдэд эрх мэдэл олгож амь насаараа дэнчин тавьсан ард түмний цагдаагийн нэр сүрийг сэвтүүлсэнд туйлаас харамсадаг,харин сүүлийн үед асуудалд шудрага ил тод ханддаг болж байна,ард түмнийхээ төлөө зүтгэгч ардын цагдаагийн ариун нэр төр хэзээ ч сэвтэх учиргүй билээ.

Avatar

иргэн 2013-10-02 202.179.10.150

Цагдаагийн алба хэцүү бөгөөд хэрэгтэй алба үнэхээр мөн,харамсалтай нь эрх мэдэл эд мөнгөнд шунасан улс төрийн хүчин төрийн дээр зайдагнаж байхдаа энэ чухал албыг улс төртэй хольж хутган зарим үл бүтэх этгээдүүдэд эрх мэдэл олгож амь насаараа дэнчин тавьсан ард түмний цагдаагийн нэр сүрийг сэвтүүлсэнд туйлаас харамсадаг,харин сүүлийн үед асуудалд шудрага ил тод ханддаг болж байна,ард түмнийхээ төлөө зүтгэгч ардын цагдаагийн ариун нэр төр хэзээ ч сэвтэх учиргүй билээ.

Avatar

зочин 2013-10-02 202.131.227.50

ямөр их алдаатай бичдэг юм бэ

Avatar

Zochin 2013-10-02 124.158.93.50

Erguu setguulch Bathuu yamar Otgonbayr Dondoibayr 2 shig tenegtesnuu chimeegui baigaa shuu dee niigemd hydal unen yum yarihgui shalgyylaad ter 2 hergee ehlenguut l tenegteed ehelsen bolhoor tsagdaa tailbar hiih estoi yum baigaa bizdee teneg hydaldagdsan Setguulchid ee gej

Avatar

Зочин 2013-10-02 112.72.13.254

за ямартай ч ман үеийн цагдаа биш болсоон алдах онох юм байгаа л байх тэхдээ л урьдын арчаагүй байдал нь арилж байгаа манай цагдаагийнхан, эргэх холбоотой мэдээлэл өгмөөр байна тэгээд л заримдаа яасан нь мэдэгдэхгүй таг болчих юм хажууд нь атг цэгцтэй мэдээ мэдээлэл өгдөг ялангуяа манай зоригт мөрдөгч амарбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж