Ямар ч нууцгүй үнэн | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Ямар ч нууцгүй үнэн

Өнгөрсөн  долоо хоногт  цагдаагийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээлэл ихээхэн шуугиан тарилаа. “Олон хүүхэдтэй айлын нэг нь алджээ, хэцүү ч юм болж дээ” гэж хэлэх хүн  байхад  “Цагдаа биш дээрэмчин” гэж харааж зүхэх нь ч байна. Ам булаалдан ярьж, бичсэн дотор сүржин гарчигтай, даржин бичлэгтэй хэдэн бичвэрүүд ч харагдах юм. Энэ явдлыг шинэ удирдлагуудтай нь хүртэл холбож дэвэргэх нь үнэнээс дэндүү хол гэдгийг онцлохыг хүслээ. Хуучин удирдлагуудын үед ч хэд хэдэн ноцтой гэмт хэрэг гарч, эцэстээ генерал, хурандаа нар өөрсдөө гэмт хэрэгт холбогдсоныг  хүмүүс мэдэж  байгаа. Гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн албан  хаагч нар хуулийн өмнө зохих хариуцлагаа үүрэх нь гарцаагүй.  Тэднийг цагдаа гээд суллаад  явуулчихгүй нь ойлгомжтой.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын ёс зүйн байдал, гэмт хэрэгт холбогдсон  талаарх  мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас олон нийтэд дэлгэсэн нь сонирхолтой хэрэг  юм. Энэ байгууллагаас зөвхөн бусдын гэмт хэрэг үйлдсэн тухай албаны мэдээлэл өгдөг  гэсэн ойлголтыг эвдэж, ямар судалгаа тоо баримтад тулгуурлан ажиллаж, ямар арга хэмжээ авдаг, юунд анхаардаг  талаар сэтгүүлчдэд мэдээлсэн нь  цагдаагийнхны  үүд хаалга хэрхэн нээлттэй болсныг харууллаа.Мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож 24 цагийн үйл ажиллагаатай утас хүртэл ажиллуулдаг болжээ. Танд гомдол санал байвал 126, 93022510,70121515 гэсэн утсаар залгахад л хангалттай. Би ч бас залгаж үзсэн. Шуурхай юм билээ. Хүний эрх, эрх чөлөө зөрчсөн, ажлын хариуцлага алдсан, өгсөн үүрэг даалгавар үл биелүүлсэн, бусадтай зүй бус харьцсан, архидан согтуурсан гээд маш олон сахилгын зөрчлийг  тодорхой нэр хаяг хоног өдөртэй нь бүртгэж авсан арга хэмжээг нь бичдэг дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэс ажиллан энэ талаархи  судалгааг цаашид ч олон нийтэд нээлттэй мэдээллэх тухай албаны хүмүүс ярилаа.

Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад  2011 онд 2131 алба хаагч  гэмт хэрэгт холбогдож байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 1383  болжээ. Энэ бүхнийг ёс журмын хяналт, ард иргэдийн гомдол санал, дотоодын хяналтаараа илрүүлдэг юм байна.  Хүний амь нас эрүүл мэндийн эсрэг, тээврийн хэрэгсэл  хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, шүүн таслах ажиллагааны эсрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг, албан тушаалын нэмт хэрэг, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны гээд хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт 2001 онд 101 хэрэгт 121 хүн холбогдож байсан бол  2013 он гарснаас хойш 84 болтлоо буурсан байна.

Олон хүүтэй айлын зовлон их болохыг бид мэдэх хойно 7000 орчим хөвгүүдтэй том айлын зовлон жаргалыг тоочоод барах юм биш. Хэдийгээр цэрэг цагдаагийн бие бүрэлдэхүүний хүний тоо бол нууцын зэрэглэлтэй байдаг ч ингэж өөрсдийн бие бүрэлдэхүүнийхээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тоо баримтыг нийтэд дэлгэнэ гэдэг сайн хэрэг. Цагдаагийн байгууллага өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгмийн сайн сайхны төлөө бүтээсэн үйлс байгуулсан гавьяа хичнээн их билээ дээ. Алдаа гаргасан хөвгүүдээ ам булаалдан муучилахаас гадна алба үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, амьдралынхаа хуудас бүрийг энэ байгууллагын үйл хэргийн төлөө эргүүлж амьдарсан ахмад буурлууддаа урам дэм өгвөл сайхан сан.  
                                                                                             

                                                                                        Б.СОРОНЗОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oyuna 2013-10-02 202.179.8.134

mash tsag nargui ajiildag shte amgalan taiban baidlin tuluu bie setgelee zoriulj ybaa tsagdaagin bie bureldehuund ajilin amjilt husie

Avatar

цагдаа 2013-10-02 203.91.118.178

Энэ хүмүүс ер нь өөрсдөө биш юмаа гэхэд хүүхдээ нэг өдөр цагдаа болгоорой Яаж сандрах бол доо.

Avatar

Зочин 2013-10-02 103.23.51.4

солиотой муу хулгайчууд…

Avatar

Зочин 2013-10-02 103.23.51.4

солиотой муу хулгайчууд…

Avatar

...... 2013-10-02 203.194.115.53

ЦАГДАА нарын гаргасан гэмт хэргуудийн тооноос гадна шинж чанарыг нь хараач ЭРХЭМ СЭТГУУЛЧ ЭЭ. Хэзээ ЗАМЫН ЦАГДАА хун дайраад согтуу зугтдаг байлаа. Хэзээ ДЭЭРЭМ хийдэг байлаа. Энэ бол ШУУД ОДООГИЙН УДИРДЛАГААС ХАМААРЧ БАЙГАА.

Avatar

zaaaz 2013-10-02 203.91.118.178

eeeeeee de mongol hun gej uynd ch itgehee bolison uymyy daa neg sain uym garaad ch dandaa hard*****

Avatar

boloo sh de 2013-10-02 203.91.118.178

Huuuuuuue tsagdaa gemt heregt holbogdson humuusee ingej tailagnadag boloo uy Odoo ene shuuh porkuror ch gesen anhaarmaar uymaa iim neelttei baih heregtei sh dee Unendee huurhii tsagdaa nar bvh talaaraa asyydaltai humuus Myysain arga zalitai ariin haalgatai uymnyyd tsagdaad orj gemt hereg uildeed bna bysdaar bol saihan zalyychyyd zunduu bna shuu de

Avatar

zochin 2013-10-02 122.201.21.18

Ingej unuugiin udirdlaguudiig umuuruhuu boli oo!!! bitgii zahialgaar yum bichij bai !!! hereggui sh dee !!! unuudur tsagdaagiin udirdlaguud yamar humuus baigaag irged medej l baigaa sh dee !!!

Avatar

ээгий 2013-10-02 202.21.113.202

имиимим

Avatar

ээгий 2013-10-02 202.21.113.202

Цагдаа нар бол үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс шүү дээ аль л болохгүй бүтэхгүй юмны өмнө тэд л хамгийн түрүүнд явж байдаг шүү дээ. энэ олон хүн дотор сайнтай муутай зүйл байдаг л байлгүй. үүнийг нийтэд нь нялзаах хэрэггүй. Цагдаагийн газар бүрт ядаж л нэг сэтгэлзүйч ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм. Маш хүнд стресстэй нөхцөлд ажилладаг шүү дээ.Тэдний ар гэр нь ч ялгаа байхгүй давхар дарамттай байдгийг тэдний ар гэрийнхэн л мэднэ дээ.

Avatar

huue huue 2013-10-02 103.26.194.41

ta tur hulee neg zuiliig martaad bna. umnu n tsagdaa n aldaa gargahad tsagdaagiin erunhii gazrin darga n halagddag bsan. ter bol shudarga ch yum. yaagad gevel darga yambaa edelj bga bol yalaa uureh n zuin hereg. Harin suuliin ued bol Bilegt yambaa edleed yalig n ded, terguun ded darga n uurdeg bolsong bid bugd uzlee harlaa. sanuulahad eruuljuuleh bairand buhiig hulj alahad tuhain ueiin darga SHanaga Ganbold ajlaa ugch bsan bol aldart 7sarin negnii daraa Amarbold ajlaa ugch bsan. Bilegt shig Suudlaasaa zuugddeg tsagdaagiin darga tuuhend bgagui shuu!!!

Avatar

medehgui 2013-10-02 202.131.226.243

Өмнө нь нэг цагдаа иргэнтэй дээрэнгүй харьцлаа гэж том дарга нь ажлаас халагдаж байсныг санахгүй юм байна. Чиний хэлээд байгаагаас өөр асуудлын талаар энд бичсэн байна

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.24

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж