Монголын баг хоёрдугаар байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Монголын баг хоёрдугаар байр эзэллээ

Олон улсын хэмжээний ой тогтоолтын нээлттэй тэмцээн Хонконг улсад өнгөрсөн сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус нээлттэй тэмцээнд 11 орны 110 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдсөнөөс Филиппин улс тэргүүж, Монгол улсын баг тамирчид хоёрдугаар байр эзэллээ.

Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгарлаа.

Монголын оюун ухааны академийн арван тамирчин, дасгалжуулагч болон менежерийн хамт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр явсан бөгөөд насны ангилал бүрдээ тэргүүлсэн байна.

Тус тэмцээнд дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн Б.Намуунтуул насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж нэг алтан медаль хүртлээ. Түүний хувьд дэлхийн чансаанд 1700 гаруй тамирчнаас 51-д бичигдэж байгаа юм.

Өнгөрөгч сард Турк, Хонгконгт болсон олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тамирчид шилдэг гэдгээ дахин харууллаа. Харин манай тамирчдыг ирэх арваннэгдүгээр сард Их Британи улсын Лондон хотноо болох ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээн хүлээж байна гэж Монголын оюун ухааны академиас мэдээлэв.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж