Германы ажилгүйдэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Германы ажилгүйдэл өсчээ

Сүүлийн гурван сарын турш бууралттай гарч байсан ажилгүйдэл өнгөрсөн есдүгээр сард санаанд оромгүйгээр өсчээ. Наймдугаар сарын дундажтай харьцуулахад Германы ажилгүйдэл 12 хувиар өссөн судалгаа гарсан байна.

“Энэ бол улирлын шинж чанартай өсөлт юм. Тийм ч учраас бид үүнийг санаа зовох асуудал биш гэж харж байгаа. Гэхдээ энэ нь юу ч хийхгүй зүгээр суу гэсэн үг биш. Бид энэ талаараа ярилцана” гэж Хөдөлмөрийн товчооны тэргүүн Хайнрих Альт ярьжээ. Ийнхүү өнгөрсөн есдүгээр сард 25 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэнээр Герман даяар нийт гурван сая хүн ажилгүй байгаа аж. Бүх европ даяар яг одоогийн байдлаар 19,6 сая хүн ажилгүй байгаа гэсэн судалгаа гарчээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж