Нью-Йорк таймс “tweet” гэдэг үг ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Нью-Йорк таймс “tweet” гэдэг үг ашиглахгүй

Сүүлийн үеийн технологийн нэг болох “Twitter” ашигладаг хүмүүсийн хувьд “tweet” гэдэг үг нь яг л англи хэлний шувуу хэмээх “bird” гэдэг үг шиг энгийн үг. Харин Нью-Йорк таймс агентлагийн хувьд тийм биш гэнэ. “Хэзээ нэгэн цагт “tweet” гэдэг үг яг л “e-mail” гэдэг үг шиг өргөн ашиглагддаг болж болох юм. Гэхдээ одоохондоо бол бид энэ үгийг хэрэглэхээс татгалзаж байна. Манай агентлагийн хэрэглэх үгсийн санд ийм үг байхгүй” гэж Нью-Йорк таймсын редактор Фил Корбетт ярьж байна. Учир нь гэвэл “tweet” гэдэг үг бол стандарт англи үг биш. Тиймээс “tweet” гэдэг үг хэрэглэхийн оронд бичих, хэлэх гэх мэт өөр үгээр орлуулах нь зүйтэй гэж тэр тайлбарлаж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж