Өвчтөнүүд эмчээ хэрхэн сонгодог вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Өвчтөнүүд эмчээ хэрхэн сонгодог вэ?

Эрүүл мэндийн үйлчилгээ бол хамгийн чухал бөгөөд эрэлт хэрэгцээтэй үйлчилгээ. Үйлчлүүлэгчид сэтгэлдээ нийцсэн чанартай үйлчилгээ авахын тулд илүү мөнгө төлөх хүсэлтэй болж байгаа энэ үед, өвчтөнүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэрч, хамгийн сайн үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг зах зээл дээр хамгийн их эрэлттэй байж, амжилттай ажиллаж чадаж байна. Өвчтөнүүд эмчийн ямар зэрэг цолтой вэ гэдгийг сонирхохоос илүү, өөрт нь яаж хандаж байгааг илүү сонирхож, түүн дээрээ суурилан сонголтоо хийдэг. Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн байгууллагыг сонгохдоо юун дээр үндэслэн шийдвэр гаргадаг талаар мэдэхийг хүсэж байвал эмч, сувилагчдын “Эрүүл мэндийн үйлчилгээний соёл” сургалтад урьж байна.

Сургалт аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд “РАМАДА” зочид буудалд болох аж.

Энэхүү сургалтад оролцогчид,  өвчтөний сэтгэл зүй, тэдэнд үйлчлэх соёл зэргийг сурахаас гадна өвчтөний эдгэрэлийн явцад эмч, сувилагч нарын харилцаа, ёс зүй, үйлчилгээ нь хэрхэн нөлөөлдөг талаар хөгжингүй улс орнуудын жишээн дээр суурилансуралцах боломжтой юм байна. Сургалтыг компанийн үндсэн багш нар удирдан явуулахаас гадна, АНУ, Сингапурт эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс ч туршлагаасаа хуваалцах гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.customerking.mn сайтаас харах боломжтой ажээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж