Софт тенниснийхэн Зүүн азийн наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Софт тенниснийхэн Зүүн азийн наадамд оролцоно

Энэ сарын 06-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжинь хотод Зүүн Азийн VI наадам болно.

Наадамд Монгол, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон, Тайвань, Хонгконг зэрэг есөн орны баг тамирчид спортын 22 төрлөөр 262 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тус наадамд Монгол улсын софт теннисний шигшээ баг эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцоно. Мөн шүүгчээр олон улсын шүүгч Э.Энхмөнх ажиллах юм байна. Багийн дасгалжуулагчаар ОУХМ М.Болорхишиг, Мөнхбат нар ажиллах юм.

Монгол улсын эмэгтэй багийн бүрэлдэхүүнд спортын мастер М.Анударь, залуу тамирчин А.Мөнх-Учрал, эрэгтэй багт ОУХМ У.Баясгалант (ДАШТ-ний багийн хүрэл), ОУХМ Б.Энхжин (ДАШТ-ний багийн хүрэл), ОУХМ Д.Энхтүвшин нарын шилдэг тамирчид багтаж байна.

Азийн VI наадмын софт теннисний тоглолт энэ сарын 10-15-ны өдрүүдэд болох юм байна.

Сануулахад, Монголын софт теннисний холбооны үндэсний шигшээ баг өнгөрөгч сард БНСУ-ын Олимпийн хорооны Спорт бэлтгэлийн төвд БНСУ, Япон, Тайланд, Лаос улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж