Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

via Эрүүл амьдралын хөтөч

Биологийн
идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сүлжээ юу гэж хүмүүс их асуух юм. Сүлжээ
болохоор муу, хортой, үр дүнгүй гэж боддог юм шиг байна. Гэхдээ миний бодлоор 2
өөр төрлийн юмыг л хольж хутгаад байх шиг байна.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол хоол хүнснээсээ авч
чадахгүй байгаа тэжээлийн бодисуудаа нөхөж авах бэлдмэл

-Сүлжээ гэдэг бол бараа бүтээгдэхүүнийг борлуулах нэг арга гэж бодож байна. Сүлжээгээр хүнсний
нэмэлт бүтээгдэхүүн борлуулах нь Монголд түгээмэл учраас тэгж боддог бололтой.
Бас сүлжээнээс их айдаг бололтой.

Жишээ нь рахитаас сэргийлж өгдөг Д аминдэм, дархлаа
сайжруулах зорилгоор хэрэглэдэг С аминдэм, жирэмсэн хүмүүс уудаг фолийн хүчил
гэх мэт олон бэлдмэлүүд биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнд ордог. Хүний
биед шаардлагатай нь судалгаа шинжилгээгээр батлагдсан байдаг учраас найдвартай
үйлдвэрийн, брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх нь одоогийн тэжээлийн дутагдалд
орсон бие махбодоо сэргээх, дэмжих, үйл ажиллагааг сайжруулах зөв аргуудын нэг
юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж