
Папын зөвлөл ч төв банкинд тавих хяналтаа чангатгах болсоноо зарлаад байгаа аж. “Бид иймэрхүү төрлийн асуудалтай банк биш. Бид европийн бусад банкнаас тэс ондоо статус, үүрэг, бүтэцтэй. Хардлага яалт ч үгүй байдаг юм. Гэхдээ хяналт шалгалт үнэн мөнийг нь тогтоох байх гэдэгт итгэж байгаа. Бид харилцагчдаа нээлттэй байдаг. Харин харилцагчтай холбогдох мэдээллийг бид хувь хүний нууц хэмээн үзэж болгоомжтой ханддаг” гэж Ватиканы төв банкны тэргүүн Эрнст фон Фрайберг ярьжээ. Италийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн анхны шалгалтаар 20 сая евротой тэнцэх хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэж сэжиглэн шалгаж эхэлсэн юм. Энэхүү хэрэг явдлыг батлах гэрч байгаа гэдгийг Италийн засгийн газар баталж байгаа ч гэрчтэй холбогдох мэдээллийг нууцалж байгаа билээ.