Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ | News.MN

Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ

Сири улс өнгөрсөн есдүгээр сарын 14-нд НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэнээр Аюулгүйн зөвлөл тус улс дахь химийн зэвсгийг устгах асуудлаарх тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт баталсан билээ. Сири дэх химийн зэвсгийн бүх нөөцийг ирэх 2014 оны дунд үе гэхэд устгаж дуусгахаар АНУ болон ОХУ тэргүүтэй талууд хэлэлцэж тохиролцсон юм. Үүний дагуу олон улсын зэвсэг хураах багийн шинжээчид Сирид  очиж, химийн зэвсгийн нөөцийг устгах ажиллагааг эхлүүлүүлжээ.

Сирийн зүгээс НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэн үүргийнхээ дагуу олон улсын зэвсэг хураах багийн шинжээчилтэй хамтарч ажиллахаа мэдэгдсэн билээ. Сирийн Гадаад хэргийн сайдын мэдээлснээр химийн зэвсгийн 19 агуулахын долоо нь босогчид болон Засгийн газрын армийн хооронд тулаан өрнөж буй бүсэд байгаа гэнэ. Түүнчлэн олон улсын химийн зэвсгийн шинжээчдийн үзэж буйгаар Сирид хүмүүсийг үй олноор нь хөнөөх төрлийн 1000 гаруй тонн химийн зэвсгийн нөөц байгаа аж.

Хэдийгээр Сирид иргэний дайн үргэлжилсээр байгаа боловч Ерөнхийлөгч Башар аль-Ассад НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэх түүхэн шийдвэр гаргаснаар тус улс дайны үеэр уг конвенцид элссэн анхны орон болжээ. Сирид өнгөрсөн наймдугаар сард Дамаскийн ойролцоо зарин гэх химийн хорт бодис бүхий халдлага гарснаар Ерөнхийлөгч Башар аль-Ассадад хариуцлага тооцох АНУ-ын тэргүүлсэн цэргийн ажиллагаа олон улсын түвшинд яригдаж эхлээд байсан юм. Харин ОХУ өнгөрсөн сард Башар аль-Ассадыг бүх химийн зэвсгээ олон улсын хяналтанд шилжүүлэхийг ятгаж чадсанаар Сирид цохилт өгөх ажиллагаа цуцлагдсан аж.

 Б.АНХТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.7

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

Avatar

НЭР НЬ ИРГЭЖ ИРСЭН ШҮҮҮ 2013-10-02 88.0.166.170

УЛМАА БОЛОН ТЭР ТҮНТГЭР ЗУРАГЛААЧЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮҮРД САНАН ДУРСАХ БОЛНО.

Avatar

mongol 2013-10-02 71.198.86.158

Nuguu hudalch ulmaa khishigee haana yvna?

Avatar

mongol 2013-10-02 71.198.86.158

Nuguu hudalch ulmaa khishigee haana yvna?

Avatar

mongol 2013-10-02 71.198.86.158

Nuguu hudalch ulmaa khishigee haana yvna?