Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Дэд сайдын бухимдал

“МАХН-ын дарга Н.Энхбаярын интерполоор эрэн сурвалжлагдаж буй хамсаатнуудыг  хайх шаардлагагүй” хэмээн сайдынхаа албан тушаалаар түрий барин захидал бичсэн Хууль зүйн дэд сайд С.Эрдэнэжамъян сүүлийн үед бухимдалтай байгаа гэнэ. Түүнийгээ ч өөрийн фэйсбүүкээр илэрхийлж, ажил хийхэд олон зүйл саад болж байгааг бичжээ

“Шүүхийн барилга барих гээд байдаг, газар олддоггүй. Архивын барилгыг дуусгамаар байдаг, зээлийн зөвшөөрөл гардаггүй. Оффисын байрны зураг хийх гээд бас л болдоггүй. Ядаж байхад хэдэн агентлагийн дарга нар нь хэл ам татлаад болохгүй юм. Шинэчлэл хийхэд гадны гэхээсээ дотоод хүчин зүйлс хамгийн ихээр саад болж байна” гэснээс харахад дэд сайд сүүлийн үед жаахан бухимдангүй байгаа бололтой.

Н.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж