БНСУ-ын өсвөрийн хөлбөмбөгчдийн холбоо Азийн 12 хүртэлх насныхны фестивалийг энэ сарын 3-6-нд Инчён хотод зохион байгуулах гэж байгаа юм. ССАЖЯ, “Их талын дуулиан” төрийн бус байгууллагаас энэхүү нэр хүндтэй тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн дэргэдэх “ДМЮ” клубийн 11 хүртэлх насны багт өгсөн юм.
Д.Нанжид, Б.Батсайхан дасгалжуулагчтай тус баг нь энэ жилийн “Дуулиан 2020” футзалын, Монголын хөлбөмбөгийн холбооны гадаа талбайн УАШТ-д түрүүлснээр дээрх эрхийг авсан юм. Инчён хотын Сонгдо дүүргийн “LNG Sports Complex Park”-т болох тус фестивальд оролцох манай өсвөрийн хөлбөмбөгчид өчигдөр Гуулин улсыг зорилоо.
Багийн бүрэлдэхүүнд Б.Энхжаргал (багийн ахлагч), Б.Оджаргал, Э.Энххүслэн, Б.Чингүүн, Б.Насан-Эрдэнэ, У.Анхбаяр, Б.Гүнбилэг, Э.Тэмүүжин, Н.Цэлмэг, Ж.Эрдэнэзолбоо, А.Сугарсайхан, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Дамдинсүрэн, Г.Тэмүүжин, Б.Бат-Очирнарын 15 өсвөрийн тамирчин багтжээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин