Хөрөнгө оруулалтын асуудал чуулганд шилжлээ | News.MN

Хөрөнгө оруулалтын асуудал чуулганд шилжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын асуудал чуулганд шилжлээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар таницуулав.

Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай томъёоллуудыг нэрбүрчлэн тусгасны зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг бүрэн тусгаж хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг нэгтгэж оруулсны зэрэгцээ төслийн зарим заалтыг тохирох хэсэгт нь оруулж, нэр томъёоны хувьд жигдэлсэн тухайгаа танилцуулав.

Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёололтой холбогдуулан гишүүн Ц.Баярсайхан төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь хуулийн төслийн 1.1 дэх заалттай адил утгатай байгаа тул 3 дугаар зүйлийг заавал хоёр хэсэг болгож салгах шаардлага байгаа эсэхийг хэллээ. Харин гишүүн Ц.Нямдорж энэ нь техникийн чанартай зүйл юм, төслийн 1 дүгээр зүйлээс гол санааг нь авч 3.1 дэх хэсэгт оруулбал бичилтийн хувьд зөв болох юм байна гэсэн санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Мөн төслийн анхны хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед нээлттэй үлдээсэн төслийн 3 дугаар зүйлийг 3.1, 3.2 гэсэн хоёр хэсэгт салгаж өөрчлөн найруулсан саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Түүнчлэн төслийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг өөрчлөн найруулсан нь дэмжигдлээ.

Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан төслийн 3.4 дэх заалтын талаар гишүүн Ц.Нямдорж одоохондоо манай улсад хувийн тэтгэврийн сан гэсэн бие даасан сангийн тогтолцоо байхгүй, тиймээс энэ заалтыг анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг сануулсан юм. Харин гишүүн Л.Энх-Амгалан хувийн компаниудад тэтгэврийн ийм сан бий, энэ бол хэрэгтэй заалт, цаашдаа энэ тогтолцоо уруу орох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Харин гишүүн Ц.Баярсайхан хувийн тэтгэврийн сантай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагууд байгаа байх, гэхдээ энэ асуудлыг хуулийн төсөлд урьдчилан тусгаад хэрэггүй учраас төслийн энэ заалтыг хасъя гэсэн горимын санал гаргалаа. Ингээд Ц.Баярсайхан гишүүний горимын саналыг байнгын хорооны гишүүд дэмжсэн тул төслийн 3.4 дэх хэсгийг хасах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар энэ хэсгийг төслөөс хасахаар болсноор хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийн хамт өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллуудаар санал хураалт явуулав.

Ажлын хэсгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18, дагалдах хуулийн төслүүдийн талаар 8, найруулгын чанартай 8 санал гаргажээ. Мөн байнгын хорооны зарим гишүүн бичгээр саналаа ирүүлсэн байна. Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгох, газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх гэх зэргээр хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг ажлын хэсэг гаргасан нь дэмжигдлээ. Мөн 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тусгасны зэрэгцээ орон нутагт хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс Улаанбаатарын, төвийн, хангайн, зүүн, баруун бүс гэсэн бүсүүдэд хуваан оруулсан хөрөнгийн хэмжээтэй уялдуулж хөрөнгө оруулалтаа хийж дуусгах болон тогтворжуулах хугацааг уян тогтоож, энэ үндсэн дээр хөрөнгө оруулагчдад тогтворжуулах гэрчилгээ олгохоор төсөлд тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжив.

Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн санал авалгүй унасан зарим заалтыг ажлын хэсэг төсөлд дахин тусгуулахаар оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хураалгаж шийдвэрлэснээр Хөрөнгө оруулалтын тухай, уг хуулийг дагалдан өргөн баригдсан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Хөрөнгө оуулалтын тухай хуулийг дагаж мөрөх журмын тухай хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Харин байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нам, эвслийн бүлгүүд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасны дагуу уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийхээр боллоо.

www.open-parlament.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.27

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

Avatar

Zochin 2013-10-02 58.142.201.12

Оюу-толгойд хонгололт эдлvvлэх гээд байх юм. Vvний оронд Оюу-толгой, Таван-толгойгоо "Vндсэн хууль"-тайгаа нийцvvл. Баахан жижиг алтны vйлдвэрvvд байгаль сvйтгээд. Алтан-дорнодын Т. Ганболд дулаарлаас болж байгаль сvйдэж байгаа гэж худлаа яриад байх юм. Тэр Швейцари улс тэгвэл яагаад ногооноороо байгаа юм. УИХ уул уурхайн бvтээгдэхvvнийг ондор тооцож "Тосов" бvрдvvлчихээд "Тосов" 1.5 их наядын алдагдал орчихлоо гэж ард тvмнийг хуурч байгаад наад хогын хуулиудаа батлах гээд байх юм. Онгорсон "Тосвийг АН, МАН" хоеулаа хийсэн. Сум болгонд "200-300" сая тогорго тосовлосоноо зогсоо. Хvн амьдрахгvй энэ олон "Сумдыг нэгтгэ". Тэр оюутануудад хавтгайруулан огдог 70000- аа зогсоо. Ямар улсад ингэж хавтгайруулж огж байна. Энэ гишvvд ийм утгагvй эдийн засгийн бодлого явуулахаа болиоч. Элбэгдорж анх орон нутагт эрхийг шилжvvл гэж энэ тосвийг УИХ-аар батлуулсан. Тэгээд бас эдийн засаг ярих гээд байх юм. Юун алтны уурхайд нохон олговор огох. Наадуул чинь олгиархиудтай хуйвалдаж ийм хуулиа зориуд гаргуулсан. Ард тvмнээс асуугаагvй хуйвалдааны хуульд нохон олговор огох шаардлагагvй. Тэр хууль гаргуулж огсон хvмvvсээр нь толvvлэхгvй юу. Оюу-толгойн гэрээг батлах vед Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа "хэрэв энэ гэрээнд зэс цухуйвал оорчлоно шvv" гэсэн. Одоо"Зэс" цухуйсан учир заавал оорчлох хэрэгтэй. Ж: "Оюу-толгой Хятадад бvтээгдэхvvнээ хэдээр зарах нь тодорхой биш, орлогоо гадаадад байршуулах, зарлагын 6%- иар менежментийн баг цалинжуулах, гэх мэт энэ бохир заалтуудыг оорчлох хэрэгтэй. Мон 30 жилийн гэрээг 5 жил болго. Дээрс нь Монголчуудыг дахин "Зээлийн дарамтанд оруулах" байдлыг хэрхэвч зовшоорч болохгvй. Алтны татварыг 2.5% болгож Оюу-толгойд 5.7 тэрбум долларын хонголт огохоо гэж байгаагаа болиоч. Элбэгдорж, З.Энхболд, Ганхуяг, Дамба, О.Чулуунбат та нар " Зэс" цухуйсан Оюу-толгойн гэрээгээ ярихгvй "худлаа хоронго оруулалт буурлаа гээд ард тvмний анхааралыг сарьнуулж байна. О.Чулуунбат илт луйварчин Рио- Тинтог омгоолж ярив. О.Чулуунбат Монгол улсын эрх ашигийг vл тоож байна. Тэр юмыг зовхон зоосны нvхээр хардаг нь онгорсон хугцаанд харагдсан. Ийм эдийн засагч Монгол улсад хэрэггvй. Тэгэхээр гол нь Оюу-Толгойн луйврын гэрээг оорчлох хэрэгтэй. Тvvнээс биш тэр олон "Бохир хоронго оруулалт" бидэнд хэрэггvй. Тэгээд ч жижиг зах зээлтэй улсад энэ олон хоронго оруулалт хэрэггvй. Монгол улс бараг бvх бараагаа юанаар Хятад улсаас авдаг учир долларын хэрэгцээ бараг байдаггvй. Хэдэн машин зоодог хvмvvст л цоохон доллар хэрэгтэй байх. Харин их хэмжээний доллар Оросоос шатхуун авахад л хэрэглэж байгаа. Vvнийгээ засгийн газар Оросуудтай ярьж байгаад рублиэр авдаг болох хэрэгтэй. Тиймээс доллар манай улсад нэг их хэрэгцээ байдаггvй. Тэгэхээр долларын ханшийг Монгол банкны захирал Золжаргал олгиархиудтай хуйвалдаж зориуд осгосон. Сая Японоос еэнээр зээл авсан шиг долларын хамаарлыг арилгах хэрэгтэй. Хоронго оруулалтын хуулийг анх зовшоорсон 19 гишvvний нэрээ ард тvмэд ил болгоорой, одоо УИХ 40 хэдэн гишvvнээр энэ хуулиа батлуулах шинжтэй байна.

Avatar

Zochin 2013-10-02 58.142.201.12

Монгол улс стратегийн ордын тухай хуулийг цуцалж болохгvй. Ингэвэл тусгаар байдлаа алдлаа гэсэн vг. Монгол улсад стратегийн орд заавал "Торийн мэдэлд" байх хэрэгтэй. Оросууд хvртэл стратегийн ордтой байхад бид стратегийн ордгvй байж болохгvй. Ингэвэл Монгол улс Хятадын хоол боллоо гэсэн vг. "Орос, Чилид терийн эзэмшил" байж болоод байхад "Тор муу менежир" гэсэн зориудын бичсэн тархи угаалт их явж байгаа. Элбэгдорж, Гарамгайбаатар, Ганхуяг, З. Энхболд, О.Чулуунбат нар хоронго оруулалт буурлаа гэдгээр биднийг айлгах болов. Рио- Тинто, Дэлхийн банк болон бусад банкууд хамтран зориуд дэлхий нийтэд хямралыг vvсгэн Оюу- Толгойн луйварын гэрээгээ хэрэгжvvлэх гэж Монгол улсад шахалт vзvvлж байгаа юм. " Волстеритийг эзлье" ходолгоонийхон энэ луйварчидийг илчилсэн. Тийм учраас Монголчууд энэ зориудын шантаажнаас айх хэрэггvй. Харин Элбэгдорж vvнийг хэрэгжvvлж ашигт малтмалын хуулинд "Торийн эзэмшлыг vгvй хийх" заалт оруулах гээд яваад байгаа юм. Омнох буцаагдсан хуулин дээр нь энэ заалт байсан. Одоо ч vvнийгээ хэрэгжvvлхээр явж байна. Брайн Фишер гэдэг гадаад хvнээр хуулиа хийлгvvлсэн. Энэ санаа "34%-иа зараад татвараа аваад явахад болно" гэсэн зориудын бичсэн сэтгэгдэлvvдээр явж байгаа. "Ашгийг татвар толсоний дараа тооцдогийг захын оюуутан мэднэ. Одоо хоронго оруулалтын тухай хуулийг баталж "Стратегийн ордын тухай" хуулийг цуцлах гэж байна. МАНАН дахиад идвэхжиж эхэллээ. Тэмvvжин емнех vзэл баримтлалаасаа татгалзаж Монгол улсын эрх ашгийг гаргуунд гаргаж байгаа юм байхдаа. Элбэгдорж Монгол улсад хорлонтой зvйл хийгээд байна. Тэгээд эх орныхоо толоо явсан хvмvvсийг сонин, сайтуудаар зориуд гутааж бичиж байна.

Avatar

Zochin 2013-10-02 58.142.201.12

Энэ алт олборолтыг зогсоох хэрэгтэй. Зэс цухуйсан Оюу- толгойн гэрээг еерчлехед Монгол улсыг хангалттай тэжээнэ. Олигтой vйлдвэр байхгvй манайх шиг улс нэг зэрэг энэ олон уул уурхайн олборлолт хэрэггvй. Бодлогоор дэс дараатай олборлох хэрэгтэй. Яг vнэн чанартай цэвэр технологийн дагуу алтыг монголчууд олборлож чаддагvй. Тийм учраас олборлож чаддаг болсон цагтаа дэс дараатай олборлох хэрэгтэй. Ингэж ашиглахдаа улсын мэдэлд олборлож олсон херенгеер баялаг бvтээх салбарт херенге оруулж байх хэрэгтэй. Тэгэхгvй бол Мянганбаяр мэтийн ноходуудын хоол болоод хvvхэн, казинод зарцуулаад дуусна. Торийн оролцоог бас л vгvйсгэж байна. Орос, Чилид торийн омч яагаад байж болоод байна. Дулааралаас болоод байгаль cvйдэж байгаа гэнvv. Тэр Швейцари улс тэгээд яагаад ногооноороо байгаад байна. Битгий худлаа яриад бай. Vнээний жишээ чинь стратегийн ордтой адилтгаж болохгvй зvйл. Юу гэсэн vг вэ? Шинэ Зиландаас нэг нехер ирээд Баянхонгорт алтны vйлдвэр ажлуулж байх жишээтэй. Монголчууд XXI зуунд алтаа дандаа гадныхнаар олборлуулсаар суухуу? Ийм арчаагvй байж болхгvй. Онгорсон "Урт нэртэй" хуулиар зогсоохоор яригдаж байсан алтны vйлдвэрvvд дийнх нь Хятад хоронго оруулалттай байсан. Хvний хэрэгцээ хангах неец дэлхийж байгаа, харин шуналыг хангах неец байхгvй.

Avatar

махн дэмжигч 2013-10-02 103.23.51.5

УИХ -гишүүн болохоор л баяждаг юм байна нүдээрээ үзлээ.Чингэлтэйд Баянсэлэнгэ гишүүн 200 сая төсөвтэй 1 хаус бариулж байгаа тэр мөнгийг хаанаас олов, хэнээс авав ,тэгсэн атлаа сая сонгуулиар ажилласан намын дэмжигчидийнхээ унаа хоолны 70000 төгрөгийг өгөхгүй байцгааж байна ш дээ МАХН. Саяхан л өлсгөлөн зарлаад л би жирийн иргэн ард түмний төлөөлөл гээд байсан хумсаа нуусан муур, хур баян авгай болжээ . Жирийн иргэн 200 сая төгрөгөөр хаус бариулдаггүй л байхгүй юу , Бусдын адил авилгач хуурамч амьтан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж