Сэнгүм синдром | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Эрийн
цээнд хүрсэн ч томоожиж хүмүүжээгүй Гул аранжингуудыг нэгэн үе малчны
хот руу илгээлт өгч хүмүүжүүлдэг жишиг байлаа. Сүүлд цэрэгт явуулж хат
суулгадаг моод дэлгэрсэн. Харин одоо бол төрийн албанд оруулж
хүмүүжүүлдэг болж. Хүссэн  болгонд хаалгаа нээчихдэггүй төрийн албыг ийн
“Насанд хүрэгчдийг хүмүүжүүлэх цэцэрлэг” болгож орхисон нялх Сэнгүмийн
хамгийн сүүлийн сонгодог жишээ бол Н.Номтойбаяр. 

Олны нүдэнд
тэр бүр өртөөд байдаггүй Б.Нямтайшир тагнуулч мэргэжлээ хүүдээ өвлүүлэх
гэж ихэд хичээсэн ч Дөчин мянгатын хүнд гаруудын нэг эрх танхи  хүү нь
түүний хүссэнээр байгаагүй нь мэдээж. Тагнуулын ерөнхий газрын өндөр
босгоор хоёронтоо хөтөлсөн эцгийн зүтгэл талаар болсон ч Номтойбаярыг
номхруулах газраар төрийн яам тодорч, тагнуулчийн алба дэд сайдын
сэнтийгээр солигдсон. Хөрөнгөтэй мөнгөтэй түүнийг МАН ч алдалгүй шүүрч,
УИХ-ын гишүүн болгож амжив. Уг нь түүнийг нам бус Дорнодчууд сонгосон.
Гэхдээ намын нөлөө хөрөнгө мөнгөний хаялгатай хүч хавсарч, тэрбээр УИХ-д
суусан нь дамжиггүй. Гэтэл сонгогчдын болоод намынхны сонголт нүдээ
олсонгүй, нялх Сэнгүм үнэн дүрээ олонд таниулж орхилоо. Гишүүний
“Алалцвал алалцъя” хэмээн хутга шүүрсэн бичлэг цагдаа нарт байгаа. Хэлж
буй үг, хийж буй үйлдэл нь түүнийг номын мөр хөөж, төрийн үүд сахисан
хүн биш гэдгийг батална. Тэр хэрийн мугуйд зан харин Дөчин мянгатын
атамануудад бол өдөр тутмын ердийн явдал. Тэрбээр өчигдөр УИХ-ын ёсзүйн
хороонд өргөдөл гаргажээ. Сайн дураараа шалгуулахыг хүсч байна гэсэн юм
даг уу даа, өргөдөлдөө. УИХ-ын Ёсзүйн хороо гишүүдийг ёсзүйн хувьд алдаа
эндэл гарсан бол шалгаж тогтоохоос бус эрүүгийн хэргийг хэлэлцэж, зөв
бурууг тогтоодог газар биш гэдгийг тэрбээр тооцоолсонгүй. Үнэхээр л хүн
хутгалаагүй, харин ч хохирогч болохоо шахсан юм бол хэрэг гарсан
рестораны бичлэгийг нийтэд дэлгэхэд л хангалттай нотолгоо болно гэдгийг
бодолцохгүй байна гэж баймгүй.

Төрд ороод ч төлөвшөөгүй “Нялх
Сэнгүм”-ийн жагсаалт Н.Номтойбаяраар дуусахгүй. Аав ээжийн буянд халгиж,
цалгиж болох ч төрийн албыг хүмүүжүүлэх газар болгож боломгүй. Гэрээ
зассан хойноо орж ирдэг төрийн өндөр албанд биеэ ч засч амжаагүй Гул
аранжингуудаар дүүргэж буй гаж үзэгдлийг Сэнгүм синдром гэж нэрлэе.
Гадаадад сургууль төгссөн, гадаад хэлэнд гаргуун гэдгээр нь илүүд үздэг
жишиг төрийн албанд тогтжээ. Дарга сайд нарын туслахаас эхлээд бие
хамгаалагч, зөвлөх нь хүртэл ная ерээд онд төрөгсөд. Амьдрал үзээгүй
тэднийг  хат суулгах гэж төрийн албанд томилоогүй гэж найдъя.

М.СУРА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.24

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

Avatar

Зочин 2013-10-02 203.91.112.12

Ene odoo tarhi ugaalt uu? nadad bol tiim l yum shig sanagdlaa

Avatar

Ардын цэргийн албанд 2013-10-02 202.126.91.70

Энэ атаманыг хилийн заставт 3 жил цэргийн алба хаалгавал сайн эр хүн болно доо, Дараа дарга даамалаа хийнэ биз

Avatar

УКА 2013-10-02 175.45.176.144

Хvнд ухаарал огохоор сайхан бичжээ. Ойлгодог нь хэд бол!? Гэхдээ бvv шантар. Сэтгvvлч таны vvрэг.!

Avatar

УКА 2013-10-02 175.45.176.144

Хvнд ухаарал огохоор сайхан бичжээ. Ойлгодог нь хэд бол!? Гэхдээ бvv шантар. Сэтгvvлч таны vvрэг.!

Avatar

unen yum bichsen 2013-10-02 103.26.194.36

bna. mungutei ailin teneg huuhduud tsaad yaam, agentlagaas ehleed zolbin shar otdond chini bagtahgui d hurlee. bugiig n munhbayar shig buudah yumsan.

Avatar

unshigch 2013-10-02 103.26.194.10

Tanaih busdiin zahialgaar l iim yum bicheed bgaa yumaa daa yanz ni. Unshigdah ni arai l uur yum.Tanaihaas ene hunii medeeg unshihaar neg tiim uur uner hanhalaad baih yum. Esvel tiim ih dyrgui ustei yum uu

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.35

Баян айлын тэнэг нусан ***** л байна. Жаахан ухааны хэлтэрхийтэй хүн бол хөрөнгө мөнгөндөө дүйцсэн ухаан гаргадаг байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж