Залуучуудын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн тодров

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн тодров

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27-нд Словенийн нийслэл Любляна хотод болно. 18 дахь удаагийн тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жин болон багийн тэмцээн зохион байгуулагдана. Манай улсаас Словенийн татамид эрэгтэй найм, эмэгтэй зургаан жүдоч оролцохоор болжээ. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Б.Батбаяр (Женко), 60 кг-д М.Ганболд (БТСДуС), 66 кг-д Э.Түмэннасан (Жүдо академи), 73 кг-д Н.Хадбаатар (Орхон), 81 кг-д Г.Алтанбагана (Женко), 90 кг-д Л.Отгонбаатар (Аврагч), -100 кг-д Э.Амартүвшин, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр (хоёул Хангарьд), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг (Тэмүүжин), 48 кг-д Б.Хорлоодой (Өвөрхангай), 52 кг-д Г.Саранзаяа, 57 кг-д А.Батзул, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, 70 кг-д С.Адилцэцэг (бүгд Женко) нар дасгалжуулагч ОУХМ Д.Батсайхан, Ш.Цэвэлмаа, спортын мастер Г.Эрдэнэбат, нарын удирдлага дор хүч үзнэ. Монголын цагаан өмсгөлтнүүдээс залуучуудын ДАШТ-ээс ОУХМ Д.Төмөрхүлэг хошой мөнгө (2008 он Бангкок, 2009 он, Парис), Ц.Наранжаргал мөнгө (2011, Кептаун), Б.Тэмүүлэн хүрэл (2008 он, Бангкок) медаль хүртэж байв.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж