Сайд С.Эрдэнийг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Сайд С.Эрдэнийг шүүхэд өгчээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүхэд өгчээ. Сайд С.Эрдэнэ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж, дээрх хууль УИХ-аар батлагдсанаар 483.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах боломжтой болсон юм. Ингэснээр хүсэлтээ гаргасан дээрх иргэдээс 24 хувь нь тав хүртэл, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлж тэтгэврээ дахин шинээр тогтоолгох боломжтой болжээ. Гэвч уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа С.Эрдэнэ сайдыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн гэх мэдээлэл байна. Харин энэ талаар С.Одонтуяа гишүүн "Гомдол гаргасан ээжүүд хамтран Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл болох С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгсөн. Харин би тэдэнд хууль эрх зүй, өмгөөлөгчийн туслалцаа үзүүлж байгаа" гэсэн тайлбар өгөв.

С.Эрдэнэ сайдыг шүүхэд өгсөн үндэслэлд "1994 оноос өмнө дөрвөөс дээш хүүхэдтэй ээжүүд, 25 жил ажилласан цэргийн алба хаагчийг хүчээр шахам тэтгэвэрт гаргаж байсан. Тэдний ажилласан жил өөрийнх нь хүсэлтээс үл хамааран тасалдсан байдаг учир дээрх хуульд хамруулах ёстой” хэмээн дурьджээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж