Иргэдэд хямд нүүрс очиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Иргэдэд хямд нүүрс очиж эхэллээ

Улаанбаатарт өнөөдөр нэг нт нүүрс 280-300 орчим мянган төгрөгөөр зарагдаж байна. Зах зээлийн энэ ханшийг бууруулах боломжийг “Нүүрс” хөтөлбөр олгох юм.

Өнгөрсөн жил 11 дүгээр сараас иргэдэд Багануурын уурхайн нүүрс нэг тн нь 80 мянган төгрөгөөр очиж эхэлснээс зах зээлд дэх нүүрсний үнэ 100-120 мянган төгрөгөөр хямдарсан гэж хөтөлбөрийн зохицуулагч, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хэллээ.

Өнгөрсөн жил 11 дүгээр сард 4 вагон нүүрстэй, 10 цэгээр борлуулат хийж эхэлж байсан бол энэ жил 10 вагон нүүрсийг 55 цэгээр борлуулахаар ажлаа эхэлж байна. Өвлийн ид ачааллын үед энэ тоо нэмэгдэнэ гэж тэрбээр хэллээ.

“Нүүрс борлуулах цэгээр дамжин иргэдэд очих 40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөг, өөрөөр хэлбэл, нэг тн нүүрс 80 мянга орчим төгрөгийн үнэтэй байх болно. Багануурын уурхай, Төмөр зам, Эрчим хүчний яам, цэрэгт алба хааж байгаа албан хаагчид, жолооч, борлуулагч гэхчлэн олон хүний оролцоотойгоор иргэдэд нүүрс очно гэж хөтөлбөртэй танилцсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд төрөөс мөнгө төгрөгийн дэмжлэг үзүүлээгүй, зөв зохион байгуулалтын дүнд иргэдэд хямд нүүрс хоёр дахь жилдээ хүрч байгааг онцоллоо.

Өнгөрсөн жил ийм зохион байгуулалттайгаар иргэдэд 95 мянган тн нүүрс хүргэсэн бол энэ өвөл 200 мянга гаруй тн нүүрс түгээхээр бэлтгэжээ. Багануурын уурхай нөөцөө сайн бэлтгэсэн, 700 гаруй тн-ын нөөцтэй. Гал алдахааргүй нөөцөлсөн гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.

Энэ өвлөөс 40 кг-аар савласан шуудай нүүрсийг иргэдэд гэрийнх нь хаягаар хүргэж өгч байхаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж