“Үндэсний дата төв”-өөс уриалж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

“Үндэсний дата төв”-өөс уриалж байна

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжилтэй танай байгууллага хөл нийлүүлэн өөрсдийн үйл ажиллагааг цахимжуулж чадаж байгаа юу? Хэрэв “яг тийм” гэдгээс өөр хариулт байгаа бол та бидэнд санал, хэрэгцээгээ ирүүлнэ үү.

Бид “Үндэсний Дата төв” УТҮГ-ын дэд бүтцэд тулгуурлан мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг, цаашид энэ чиглэлээр мэдлэг чадвараа сориход бэлэн болсон олон мянган оюутнуудын хамтаар танд болон танай байгууллагад хүчин зүтгэхэд бэлэн байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудыг уг ажилд идэвхитэй оролцохыг “ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ уриалж байна. Бид та бүхний ирүүлсэн саналд үндэслэн дээрхи  чиглэлийн их дээд сургуулиуд оюутнуудтай холбож хамтын ажиллагааг эхлэх болно. Идэвхитэй оролцсон байгууллагууд “ҮНЭГҮЙ” программ хангамж хийлгүүлэх боломжтой бөгөөд “ҮДТ” УТҮГ тус салбарын чиглэлээр суралцаж буй оюутан залууст мэргэжлийн хүний нөөцийн удирдлага, их дээд сургуулийн багш нар технологийн шийдлээр тус тус ханган тэдгээрийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх юм. 

Ирүүлсэн саналуудын хэр хэмжээ, хамрах хүрээ, зорилго чиглэлийг харгалзан харилцан холбогдож хуваарилалт хийгдэх тул та бүхэн саналаа 2013 оны 10 сарын 7-ны дотор доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: СХД, 1-р хороо, Орбит, Үндэсний Дата Төвийн байр

Утас: 7018-0092

Цахимшуудан: info@datacenter.gov.mn

Хариуцаxмэргэжилтнийутас: 88099006, 88051440
           

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж