
Сэрэмжлүүлгэд “Өнөөдрийн байдлаар Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 35-85 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 15-20 см даван хүчтэй үерлэж байна. Хангай нуруунаас эх авсан Чулуут, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган голын усны түвшин хоногтоо 15-55 см нэмэгдэж үерийн түвшинг давсан байна. Иймд дээрх голын дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна” гэжээ.
Г.Дарь