Улаанбаатар хотын хэмжээнд урьд шөнөөс эхлэн зам сэтлэх ажил эхэлжээ. Ингэхдээ авто замын ачаалал эрс багассан 22.00-07.00 цагийн хооронд энэ ажлыг гүйцэтгэж байгаа аж. Зам сэтлэх ажил ням гаригт ч үргэлжлэх гэнэ. Тодруулбал, Говь сауны урд хороолол дундах туслах зам, Зургадугаар бичил хороолол 6б байрны хойд туслах зам, Кино үйлдвэрийн баруун хойд зам, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороолол Чингис зочид буудлын зүүн талын хороолол дундах туслах зам, Сүхбаатар дүүргийн нутаг Хүрдийн уулзварын авто замуудыг сэтэлжээ. Мөн Чингэлтэй дүүрэг нэгдүгээр хороо УИД-ийн арын зам, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны замаас баруун тийш Сод Монгол ШТС-ын урд талын туслах замыг сэтлэх аж. Зам сэтлэх хийгээд сэтэлсэнтэй холбоотойгоор эдгээр замуудыг шөнө бүрэн хааж байгаа тул жолооч нарыг дээр дурдсан замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Г.Дарь
Г.Дарь