Байтын дэлхийн аваргад оролцож байна | News.MN

Байтын дэлхийн аваргад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Байтын дэлхийн аваргад оролцож байна

Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталия хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй, эрэгтэй хувийн урьдчилсан харваа болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн хасагдах шат эхэлж байна.

Манай улсаас эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлагад цэц сорьж буй.  Манай тамирчид recurve буюу олимпийн зайд өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар оролцож байна.

Урьдчилсан харваагаар эрэгтэй баг нийлбэр дүнгээр 3880 оноогоор 37 улсаас 17-р байр эзлэв. Эрэгтэй багийн хувьд 16-р байранд орсон тохиолдолд багийн харваанд орох байсан бөгөөд Их Британи 3887 оноогоор шилдэг 16-д багтсан байна. Эмэгтэй багийн хувьд нийлбэр дүнгээр 3847 оноогоор 32 улсаас 22-р байр эзэллээ. Харин холимог баг нийлбэр 2633 оноогоор 18-р байрт (46 орноос) шалгарсан байна.

Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Ч.БОЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.3

СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж