Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Уругвай-Франц: 0-0

Монголын цагаар өнөөдрийн 02.30 цагт Өмнөд Африкийн Кейптаун хотын цэнгэлдэх хүрээлэнд Уругвай-Францын тоглолт эхэлсэн. Тоглолт өгөө аваатай үргэлжилсэн ч эцэст нь аль ч баг нь гоол хийж чадалгүйгээр тоглолт өндөрлөсөн. Уругвайн багийн Nicolás Lodeiro дэлхийн цомын анхны улаан хуудас авснаар Уругвайн баг Францын багаас нэг хүн дутуугаар тоглолтоо дуусгасан. Францын баг харин эрч хүчээ шавхаж байгаа мэт тоглогчдоо сэлгээний суудалд дараалуулан суулгаж байсан нь хачирхалтай байлаа. Францын баг цомын төлөө тэмцээнээс өмнө хийсэн нөхөрсөг тоглолтуудын үед тийм ч сайн амжилт үзүүлэхгүй байсан юм. Уругвай-Францын тоглолтын өмнөхөн Йоханнесбург хотод ӨАБНУ-Мексикийн багуудын тоглолт болсон бөгөөд 1-1-ээр оноо тэнцсэн. Ийнхүү Дэлхийн цом эхэлсэн эхний өдөр “А” группийн дөрвөн баг дөрвүүлээ хайнцаж тус бүртээ 1 оноотой болоод байна.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.30 минутанд “Б” группэд багтаж байгаа БНСУ – Грек-ийн багууд, 22.00 цагаас Аргентин – Нигер багуудын тоглолт болох болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж