Төрийн албан хаагчдад цахим гадаад паспорт олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдад цахим гадаад паспорт олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан билээ.

Уг журмыг 2013 оны 10 дугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд журамд төрийн өндөр, дээд албан тушаалтан, төрийн албан хаагч нарт цахим дипломат болон албан паспорт олгох шийдвэр тусгагдсан байна. Эдгээр цахим паспорт эзэмших эрх бүхий албан тушаалтан паспорт мэдүүлэх материалаа Гадаад харилцааны яамны Консулын газарт бүрдүүлж өгөхийн зэрэгцээ өөрийн биеэр зураг, хурууны хээ өгөх шаардлагатай юм. Дээрх шийдвэртэй холбогдуулан өмнө нь олгосон дипломат, албан паспортад сунгалт хийхгүй бөгөөд хүчинтэй хугацааг нь дуустал аль ч улс оронд  зорчих боломжтой.

Дашрамд дурьдахад, аливаа улсад зорчиход гадаад паспортын хүчинтэй хугацаа олон улсын стандартын дагуу доод тал нь зургаан сар байх ёстойг ГХЯ-ны Консулын газраас сануулж байна.

www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж