Монголбанк өнөөдөр Засгийн газрын бонд /ЗГБ/-ын ээлжит бус арилжаа хийлээ. Арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий гурван жилийн хугацаатай 140.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бонд арилжихаар нийтэд мэдээлсэн байна.
Арилжааны банкуудаас нийт 483.25 тэрбум төгрөгийн санал ирсэн бөгөөд 140.0 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг 10.41 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжсан байна.
Арилжааныдэлгэрэнгүй мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.
У.БОЛОР