Улсын драмын эрдмийн театр намрын үзвэрийн нээлтээ Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгээр хийх нь ээ. Уг жүжгийг драмын театрын найруулагч Б.Баатар найруулан тавих ба одоогоор жүжигчдээ хараахан сонгоогүй байгаа аж.
“Дон Кихот” зохиолыг анх 1970 онд эрдэмтэн судлаач Т.Жамбалдорж орчуулан, Монголын уншигчдын хүртээл болгож байжээ. Ямартаа ч хэрэн хэсүүчлэгч Дон Кихот, түүний зарц Санчо нарын тухай өгүүлэх эл жүжгийн нээлт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд товлогдлоо.
Э.ТЭКҮ