Амгалангийн ДС ирэх онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Амгалангийн ДС ирэх онд ашиглалтад орно

“Амгалан” дулааны станцын барилгын ажлыг өнгөрөгч наймдугаар сарын  21-нд эхлүүлсэн бол ирэх оны наймдугаар сард бүрэн чадлаар нь ашиглалтад хүлээн авах талаар албаныхан мэдээллээ. Одоогоор станцын газар шорооны ажлыг хийж дуусч байгаа бөгөөд дулааны цахилгаан станц 300Гкал.ц-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөж буй. Ийнхүү станц ирэх жил ашиглалтад орсноор 170 хүн ажлын байртай болж, 50 гаруй мянган айл өрхийг дулаанаар найдвартай хангаж, эрчим хүчний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой болох юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж