Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаанд түлхэц өгөх чухал яриа хэлэлцээнүүд хийгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргана гэдэгт Хятадын тал итгэлтэй байна гэж Элчин сайд Ван Шяолун хэлээд, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний айлчлалд Хятадын тал өндөр ач холбогдол өгөн бэлтгэж байгааг тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын өмнөд хөршид хийх айлчлалын бэлтгэл хангахаар Монголын талаас ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам тээврийн сайд А.Гансүх нар Хятад улсад айлчилсан, удахгүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр айлчилж, холбогдох яриа хэлцлүүд хийнэ гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.