Нийтийн тээврийн зогсоолуудад шалгалт хийнэ | News.MN

Нийтийн тээврийн зогсоолуудад шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн зогсоолуудад шалгалт хийнэ

Иргэдийн шаардлагыг хангасан, соёлтой үйлчилгээг бий болгох, нийтийн эзэмшлийн зогсоол, талбайг зориулалтаар нь ашиглах, кадастрын зураглалд оруулан баталгаажуулах, бүртгэлд бүрэн хамруулах, өөрчлөх, шилжүүлэх шинээр байгуулах, байршлыг оновчтой тогтоох үүднээс Нийтийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар хамтран “Нийтийн тээврийн зогсоол”-уудад хамтарсан үзлэг, шалгалт хийхээр боллоо. Шалгалтаар  мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн тээврийн үйлчилгээний автобусны дундын болон эцсийн зогсоолын байршлыг тогтоож, баталгаажуулахюм. Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн  6 дүүрэг, зуслангийн эцсийн болон дундын зогсоолууд хамрагдана. Мөн замын хөдөлгөөнд саад учруулж, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээрЗамын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт ирүүлсэн  саналын дагуу “Олон нийтийн санал асуулга” явуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сан***** 2013-10-01 203.91.112.114

1.Нэрийн хувьд машин түр тавьдаг газар, такси зорчигч хүлээж зогсох газрыг зогсоол гэх, харин нийтийн автобус түр зогсож зорчигч буулгах, авахаар зогсдог замын тохижуулсан хэсгийг нь буудал гэх нь зөв байна. /стоянка, остановка, parking, station/ 2.Нэг буудалд олон чиглэлийн автобус зогсдогоос төв замд хөдөлгөөн удааширч байгаа учир зарим автобусны буудлуудыг хоорондоо 30-50 м зайгаар өөр өөр чиглэлийнх зогсдог болгон салгаж сэлгэн суух буудалтай болгох гадаадын туршлагыг хэрэглэх. 3.Хотын төв талбайд ирэх автобусны буудлууд хэтэрхий хол байгааг ойртуулах. 4.Бөхийн өргөөний ойр машины зогсоол байхгүй болсон учир ойр байгаа автобусны буудлыг үлдээх. 5.Оф. ордоны г.м хүн хүүхэд олон гардаг замын гарцны хоёр талд хурд сааруулагч хийх. 6.Буудлын карма-г явган замд тулгаж завсаргүй цардах.

Avatar

Зочин 2013-10-01 203.194.115.243

ямар сайхан мэдээ вэ ? Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлэнгэ зочид буудлын эсрэг тал Магнай тредийн шинэ автобусны зогсүүлыг ашиглалтанд оруулж өгвөл энэ хавийн оршин суугчдын эрх ашигт зүгээр л байна даа

Avatar

Зочин 2013-10-01 208.54.64.204

buudlign shiljuuled nemer bhuu
avtusn ovoorldood yavahgui

Avatar

nelly 2013-10-01 112.72.13.238

англид автобусны зогсоол гээд ганцхан шон л байдаг тэр шон дээрээ маршрут ирэх явах цагийг биччихсэн тэгээл болоо, энэ туршлагы нь авч болдоггүй юмуу, хэдэн арван жилээр л ийм байсан, өндөр хөгжилтэй орноос иймхэн юмыг нь хараад л санаа авчмаар санагдахын, сандал самбар нтр тавихаар аруур нь орж шээгээд л манайхан хог новшиндоо дарагдаад л үнэхээр сэжгийн байх юм хажуугаар нь явахдаа холуур тойрч хамар амаа дарж гарах хэрэгтэй болохын, тэгээд ч урсгал хөдөлгөөнд их саад болдог явган зорчигчийн

Avatar

улиастайг л шалгаарай даа гуйя 2013-10-01 202.72.246.147

улиастайг л шалгаарай даа гуйя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж