Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас 10 сарын 01-ний өдрийг Олон улсын  Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон  зарласнаас хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаа юм. Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62 146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. 80-аас дээш настай 7 144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27өндөр настан байгаагаас хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай буурал  Чингэлтэй дүүргийн 19-р хороонд энх, тунх амьдарч байна. Тэрээр Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул бөгөөд насаараа саальчин хийсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж