
Багануурын уурхайгаас татаж байгаа нүүрсийг нэг тонныг нь 80 мянган төгрөг, 40 кг-ын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгийн үнэтэйгээр тус бүр нийлүүлэх юм байна. Хямд үнэтэй нүүрс нийлүүлэгдээд эхлэхээр өндөр үнээр борлуулагдаж байгаа нүүрсний үнэ буурч мэдэх юм. Учир нь өнгөрсөн жил нэг хэсэг нүүрсний үнэ тэнгэрт хадсан ч Багануурын нүүрсийг дээрх хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хямд үнэтэй нийлүүлэх болсноор үнийг бууруулж чадсан юм.
Г.ДАРЬ