Хууль зүйн яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Хууль зүйн яам ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Хууль зүйн яамны удирдлагууд өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд УИХ-ын хаврын чуулганаар Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталсан. Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Мөрдөх албаны тухай хуулийн төслүүдийг намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх байх. Мөн Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулсан, энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулна. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина” гэв.

Ахмад хуульч О.Жамбалдорж гуай “Хууль зүйн яамнаас хийж байгаа эрх зүйн шинэчлэлийг дэмжиж байгаа. Бидний хийж чадаагүй шинэчлэлийг маш эрчимтэй хийж байна. Дээд шүүхийн тайлбарыг хэрэглэхгүй болж байна. Хуучин хуульчид хуулиа харахгүй Дээд шүүхийн тайлбарыг л хардаг байсан юм. Эрүүгийн хуулийн шинэчилсэн төслийг анхааран уншиж байгаа. Энэ хууль их хатуу, социалист нийгмийн үед шоронд 4000 хоригдол байгаагүй. Одоо бол 6000-8000 хоригдол ял эдэлж байгаагийн олонх нь залуучууд байна. Тиймээс Өршөөлийн хуулийг дэмжиж байгаа. Өршөөлөөр суллагдсан хүмүүс дотор дахин гэмт хэрэг хийх нь цөөхөн шүү дээ” гэдгийг онцлов. Мөн ахмадууд хуулийн төсөл боловсруулахдаа иргэдийн саналыг сайн тусгаж байх хэрэгтэй, хууль батлагдсаны дараа иргэдэд сурталчлах тал дээр онцгой анхаарахыг сануулаад, амжилт хүссэн юм. Яамны удирдлагууд ч эрх зүйн шинэчлэл хийхэд үнэтэй зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцсан ахмадууддаа талархлаа илэрхийлээд, эрүүл энхийг хүсэв.

Эх сурвалж: www.moj.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж