Эрдэс баялгийн салбарын талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарын талаар ярилцжээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Н.Батцэрэгээс тодрууллаа. Тэрээр “Өнөөдрийн бүлгийн нэгдсэн хуралдаанаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцсэн. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлахаар төлөвлөгөөнд орчихсон явж байгаа. Үүнд манай бүлгийн гишүүн Ц.Цолмонгоор ахлуулсан эрдэс баялгийн салбарт ажилладаг эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Одоо өргөн бариад байгаа төсөл дээр нэлээд өөрчлөлт оруулах байх. Тав дахь өдөртөө багтаад манай бүлгийн нэгдсэн байр суурь тодорхой болно. Өнөөдрийн хуралдаанаар бид бүлгийн үйл ажиллагааг хэрхэн идэвхитэй байлгах тухай ярилцсан. Өнгөрсөн намар, хаврын болон ээлжит бус гээд хэд хэдэн чуулганы ард гарчихаад байна. Засгийн газарт манай бүлгээс томилолт аваад ажиллаж буй сайд, дарга нарын ажлын үр дүнтэй танилцах, бүлэгтэй улс төрийн томилгоогоор холбогдож байгаа хүмүүс ажлаа яаж хариуцаж байгаа талаар бүлэг дээр мэдээлэл өгдөг ажлыг үргэлжүүлэн явуулах тухай ярилцлаа” гэлээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж