Шуурганаар 74 загасчин сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Шуурганаар 74 загасчин сураггүй болжээ

Өмнөд Хятадын тэнгис дэх “Утип” (Wutip) нэртэй дайлайн шуурганы үеэр загасчдын гурван хөлөг живж, 74 хүн сураггүй болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

«Утип» шуурганы сануулга авсан загасчдын хөлөг онгоцнууд боомтод байгаа нь.
Фото: Reuters

Аврагч нар 14 загасчныг олж, аварсан байна. Загасчдын хөлөг онгоцнууд ням гаригийн үдэд газар нутгийн маргаантай Параселийн арлуудын дэргэд Хятадын эх газраас 330 км-ийн зайтай усанд живжээ. Далайн шуурганы бүсэд нийт 171 хүнтэй таван хөлөг онгоц байсан гэнэ.

Даваа гаригт “Утип” шуурга Вьетнамын эрэгт орж ирсэн байна. Эрсдлин бүсэд байгаа 70 мянга орчим хүмүүсийг аюулгүй газар нүүлгэжээ. Мягмар гаригт шуурга Тайландын нутагт орно.

Үүний өмнөх есдүгээр сарын 23-ны өдрийн “Усаги” шуурга Зүүн өмнөд Хятадын нутгаар дайрах үеэр 25 хүн амиа алдаж, 7100 байр сууц нурсан ба нийтдээ 226 мянган  хүнийг нүүлгэсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж