&#34Ким бид хоёр дахин хүүхэдтэй болно&#34 | News.MN

&#34Ким бид хоёр дахин хүүхэдтэй болно&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

&#34Ким бид хоёр дахин хүүхэдтэй болно&#34

АНУ-ын реппер, ая зохиогч, дуучин Кэйни Уэст өөрийн гэр бүл, хүүхэд, хадмууд, шинэ уран бүтээлийн талаар сонирхолтой ярилцлагыг “Allhiphop.com” сайтад өгснийг хүргэж байна.

-Сүүлийн үед хэвлэлээр та­най гэр бүлийн талаар янз бү­рийн л яриа гарах болов. Та Ким­тэй хурим хийх сонирхолгүй бай­гаа талаар ярьсан байсан. Энэ үнэн үү?

-Ким бид хоёрыг тойрсон олон л яриа байдаг. Бид залуу хүмүүс. Тиймээс бүхнийг хамт­даа бүтээхийн тулд их зүйлийг зорьж байгаа. Биднийг зарим хэвлэлийнхэн яагаад ингэж янз бүрээр бичээд байдгийг сайн ойлгохгүй л байна. Тэдэнд бид­ний амьдралаас олж хэрэглэх зүйл байдаг бололтой. Одоо ч тэ­гээд энэ бүхэн сонирхол татахаа байлаа. Уйтгартай хуучин номын тавиур шиг л санагдаж байна. Бид одоохондоо хурим хийх талаар бодолгүй яваа. Магадгүй хэсэг хугацааны дараа хуримын талаар ярилцах байх. Харин хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг ирээд байна.

-Хүүхдийнхээ ирээдүйн та­лаар?

-Бидний дундаас төрсөн аз жаргал. Түүнийг ямар ирээдүй хүлээж байгааг бурхан л мэдэж байгаа байх. Би аав болсон. Одоо эцэг шиг байхын тулд хичээх л үлдлээ. Кимийн хувьд бие нь тааруу байгаа учраас түүнд туслалцаа хэрэгтэй байгаа. Хүүх­дийнхээ төлөө санаа зовж, ирээ­дүйд нь бодож, төлөвлөсөн зүйл байлгүй л яахав. Хүүхдийг эрүүл өсгөх хамгийн чухал гэдгийг хоёр талын гэр бүлийнхэн ан­хааруулсаар байгаа. 

-Хадмуудтайгаа эв түнжин тааруу байгаа гэж дуулсан юм байна. Зарим нэг зүйл дээр маргалддаг гэсэн?

-Гэр бүлийн л асуудал. Ямар ч гэр бүлд иймэрхүү жижиг асуудал тулгардаг байх. Заримдаа ганц хоёр зүйл дээр санал зөрөлдөж, хэл ам зөрөлдсөн зүйл байдаг л даа. Гэхдээ эцсийн дүнд гэр бүлийг би л хариуцна шүү дээ. Бидний өмнөөс хэтэрхий их зүйлд хутгалдаад байдагт нь хааяа би уцаарладаг нь үнэн. Гэхдээ ма­най хоёр гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц том асуудал биш.

-Таныг “South Park” хүү­хэлдэйн цуврал дээр ижил хүйстэн мэтээр хошигносон байсан. Та үүнийг үзсэн л биз дээ?

-Үзсэн. Би зохиолчтой нь уулзахыг хүсэж байгаагаа илэр­хийлмээр байна. Намайг ямар нүдээр харж, ижил хүйстэн гэж төсөөлж чадсныг гайхаж балмагдсан шүү. Хэдийгээр ижил хүйстэн ч гэсэн миний инээдийг хүргэсэн зүйл байсан. Би эхлээд “Ээ, бурхан минь. Энэ одоо юу вэ. Үнэхээр ийм зүйл болж байна гэж үү” хэмээн бодсон. Хөгжилтэй ч юм шиг. Харин дараа нь найзууд минь намайг дооглож, тохуурхаж эхэлсэн.

-Та Кимийг араар нь тавь­сан гэсэн мэдээлэлд няцаалт өгсөн байсан. Лэйла Гобади­гийн талаар?

-Түүнийг ямар зорилгоор энэ бүх худал зүйлийг ярьсан нь ойл­гомжтой. Бусдыг муулж нэрд гардаг тохиолдол ховор. Гэхдээ намайг муулж лав биш. Би лав тэр тоглоомын нэг хэсэг биш. На­майг оролдохгүй байсан нь дээр. Миний төлөөлөгч ч энэ талаар өмнө нь анхааруулсан. Дахиж энэ талаар яримааргүй байна. 

-Шинэ уран бүтээлийн та­лаар сонин хачин юу байна вэ?

-Цөөн хэдэн дуун дээр ажиллаж байгаа. Энэ зуныг гэр бүл гээд л ер нь өнгөрүүллээ. Шинэ цомгийн ажлыг оноос өмнө дуусгах бодолтой байна. Охиндоо зориулж нэг дуу хийж байгаа. Удахгүй олон нийтэд хүргэнэ. Уран бүтээлийн талаар нэг иймэрхүү л байна даа.


-Ким бол гайхалтай эмэгтэй, түүнийг гомдоох эр хүн байхгүй мэтээр ярьдаг хүн цөөнгүй бий. Нэгэн ресторанд өөртэй чинь тааралдаад гомдол мэдүүлж, шуугиан тарьсан нь үнэн үү?

-Тэр бол Кимийн шүтэн бишрэгч. Харин би хүүхдийнх нь эцэг. Бидэнд ямар нэг зүйл сургаж, зааварлах, зөвлөгөө өгөх хүмүүс байлгүй яахав. Гэхдээ тэр эр согтуу байсан. Түүний хэлж ярихыг би эхлээд сонсож байсан л даа. Гэтэл тэр сүүл­дээ яг л миний эцэг шиг “солиорч” эхэлсэн. Ингээд би ганц хоёр ширүүн үг хэлсэн юм. Ийм л зүйл болсон. Түүнээс биш би түүнд гар хүрээгүй. Надад тэгэх ч сонир­хол байгаагүй. Тухайн үед цаг­даад өгчихмөөр байсан ч гэр бү­лээ хэрүүлээс хол байлгахыг хүс­сэн юм.

-Та яагаад Кимээс хэсэг ху­гацаанд хол амьдрах хүсэл­тэй байгаа талаар мэдэгдэж бай­сан юм бэ?

-Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Бүгд л миний буруу юм шиг санагдаж байв. Урьдын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, би нэг л буруу зүйл хийчихсэн юм шиг. Тэгээд хэсэг хугацаанд өөрийгөө сонсохын тулд ганцаа­раа баймаар байсан юм. Сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөхүүд надад маш их тусалсан. Эцэг хүн бол­но гэдэг үнэхээр хариуцлагатай болгодог ажил. Би ч охинтой болсныхоо дараа бусдын зовлон, жаргалыг мэдрэх шиг л болсон. Аз жаргал, зовлон зүдгүүр­тэй тэнцэж ирж байгаа тэр мэд­рэмж. Том хариуцлага, уран бүтээ­лийн шинэ давалгаа. Эцэг хүний ертөнцийг үзэх үзэл нь хүртэл өөрчлөгддөг юм билээ. Гэр бүлд шинэ хүн иймэрхүү л уур амьсгал дагуулж байна даа. Ким бид хоёр дахин хүүхэдтэй болох талаар саяхан ярилцсан шүү. Бас л сонин мэдрэмж. Ер нь хүний хамгийн нандин гэсэн зүйл үр хүүхдээс л эхэлдэг юм шиг мэдрэмж сүүлийн үед төрөөд байгаа.

-Таныг эцэг болсонд дахин баяр хүргэе. Мөн уран бүтээл, гэр бүлийн амьдралд тань аз жаргал хүсье.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

malaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa 2013-10-01 103.11.193.154

zuragaa soliocheee

Avatar

daldaraa 2013-10-01 202.179.20.130

XYH toroltonii gytamshagaa erleg ruu zailaa ch dee.

Avatar

хахахах 2013-10-01 202.131.235.68

тавьсан зураг чинь жинхэнэ нь биш ш дээ энэ 3ыг дуурайлгаж хошигносон зураг нь шүүдээ

Avatar

Зочин 2013-10-01 202.21.112.2

Ер нь хүний хамгийн нандин гэсэн зүйл үр хүүхдээс л эхэлдэг юм шиг мэдрэмж сүүлийн үед төрөөд байгаа. гэж сайхан хэлжээ

Avatar

u 2013-10-01 99.117.160.118

ene tavisan zurag chini bish baina aa. yamar huniig ni meddeggui yum bol zurag tavh hereggui shde.

Avatar

Зочин 2013-10-01 122.201.18.213

монголд авчирч нүүрс ухуулах юмсан

Avatar

Зочин 2013-10-01 202.131.225.20

яана л даа тэр 3уулаа байга зураг нь биш ш дээ сэтгүүлчээ. дууриамал зураг. сайн хараач хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж