
“Магнай трейд”, “Жаст” зэрэг нефть импортлогчид АИ-92 авто бензиний үнийг литр тутамд 50 төгрөгөөр өсгөснийг микробусныхан овжноор ашиглаж, өчигдөр орой үйлчилгээнийхээ үнийг нэмжээ. Тодруулбал, Бөмбөгөр худалдааны төвөөс Баянхошуу руу хүрэх зорчигч 1000 төгрөг төлж байж дээрх чиглэлд үйлчлүүлсэн юм. Чухам ямар үнээр үйлчилгээнийхээ тарифыг өсгөчих вэ гэсэн зорчигчийн асуултад тэр микробусны кондуктор “Дизель түлш литр тутамдаа 100 төгрөгөөр өссөн” гэх тайлбар хийнэ лээ.
Гэхдээ өчигдрийн хувьд дээр нэр дурдсан хоёр компани зөвхөн Аи-92 авто бензины үнээ нэмсэнээс дизель түлшний үнэд өөрчлөлт оруулаагүй байсан юм. Харин нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобуснууд энэ мэтчилэн хэчнээн хүнийг хуураа бол, О.Магнай дарга аа.
ШӨХТГ-ынхан микроавтобусанд сууж, шатахууны үнэ хиймлээр нэмж, зохиомлоор үнэ өсгөж байгаа хүмүүсийг газар дээр нь зогсооно уу.
Г.ШАРХҮҮ