Эрчим хүчний яам жилийн ажлаа дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний яам жилийн ажлаа дүгнэлээ

“Эрчим хүчний яам нэг жилд” сэдэвт уулзалтыг салбарын удирдлагууд Гадаад харилцааны яаманд өнөөдөр хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ хүрээнд дулааны цахилгаан станцуудын хүчин чадал, дотоод нөөц бололцоо, ашиглалт болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг тоймлон танилцуулсан юм.
Эрчим хүчний салбарынхны ид ачааллын үе буюу өвлийн улирал дөхөж буй энэ үед өвлийн бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд хэрэглээний ачааллыг бууруулахын тулд цахилгаан, дулааны станцыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж буй.

Хотын захын хорооллуудын дулаан хангамж сайжирна

Эрчим хүчний хэрэглээ жил бүр 10-13 хувиар өсч байгаа бөгөөд дотоодын нөөц, бололцоогоор хэрэглээг шийдэхийг салбарынхан зорьж буй ажээ. Энэ хүрээнд “ДЦС-4” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 100 М/Вт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдүүлэх юм байна.  Ингэхдээ Уралын турбины үйлдвэрээсТ-120/130 маркын турбогенераторыг суурилуулж, 2014 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгсөнөөр Улаанбаатарын цахилгааны дулааны тавдугаар эх үүсвэр ашиглалтад ортол өнөөгийн хэрэглээний өсөлтийг найдвартай хангах тухай өнөөдрийн хурлаар онцоллоо.
Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийг найдвартай байлгах үүднээс  “ДЦС-4” ХК-
аас БҮК хүртэл Ф1200мм голчтой 2,4 кмурт дулааны шугам, БҮК-аас Тк-844 цэг буюу нэгдүгээр хорооллын урд уулзвар хүртэл   2,0 кмурттай дулааны шугамын барилга угсралтын ажлыг тус тус эхлүүлжээ. Дээрх дулааны шугамын өргөтгөлийн ажлуудыг хийснээр 160 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг дамжуулах боломж шинээр бүрдэх бөгөөд нэгдүгээр хороолол, Ханын материал, 12, 15, 16 дугаар хорооллын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах талаар албаныхан хэлсэн юм.

ДЦС-3 ХК-ийн өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулна

-“ДЦС-3” ХК-ийн хүчин чадлыг 50 МВт-аар/цахилгаанаар 50МВт, дулаанаар 100 Гкалцаг/
өргөтгөх ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Өргөтгөлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажил 90 хувьтайбайгаа бөгөөд
үйлдвэрлэж дууссан тоног төхөөрөмжүүдэд туршилт хийж, эхний ээлжинд тоног төхөөрөмжийг станцад суурилуулахаар ачуулжээ. Ийнхүү энэ хэмжээгээр “ДЦС-3”-ыг өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийнх 75 Гкал/ц-аар нэмэгдэж, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж байгаа барилгуудыг дулааны эрчим хүчээр хангах боломжтой болсон ажээ.

Тавдугаар ЦС-ыг барих консерциумыг шалгаруулжээ

Нийслэлийн эрчим хүчний V эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барих гүйцэтгэгч консерциумыгшалгаруулжээ. Концессынгэрээний дагуу 450 МВт-ын цахилгаан станцын барилгын ажлыг 2014 оны долдугаар сард эхлүүлж 3,5 жилийн дараа ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Таван толгойн цахилгаан станц говийн бүсийн хэрэглээг хангана

450МВт-ын цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Тавантолгойн цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно. Шинэ станцын бүтээн байгуулалтад
Чингис бондынхөрөнгөөс 50 сая ам доллар зарцуулах бөгөөд Тавантолгойн уурхайг түшиглэсэн станц Монгол Улсын өмнийн говьд өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүчний хэрэглээг хангана. Тавантолгойнстанцын төсөлд оролцох сонирхлоо 2013 онынаймдугаар сарын 18-ны байдлаар Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Чех, БНХАУ-ын нийт 10 консорциумилэрхийлээд байгаа ажээ.

Салхин ЦС-аар 50 мянган айлыг цахилгаанаар хангаж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд 50 МВт-ын том чадлын салхин цахилгаан станцыг энэ оны зургадугаар сарын 20-ндашиглалтад оруулсан юм. Салхин цахилгаан станц 30 гаруй МВт-ынэрчим хүчийг Төвийн эрчим хүчний системд нийлүүлж буй нь нийт 50 орчим мянган айл өрхийг хангах хэмжээ ажээ. Ингэснээр 150 мянган тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор багасгасан байна.

Нийслэлийн 12 гаруй мянган айл өрхийн цахилгаан хангамж сайжрав
Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг найдвартай болгох, сайжруулах ажлын хүрээнд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 89,8 кмкабель шугамыг сольж, шинэчлэн “Баянзүрх”, “Ваар” дэд станцын чадлыг нэмэгдүүлж,

10 дугаар хороололд

35 кВт-ындэд станц шинээр, Хайлаастын 110/35/10 кВдэдстанцыг зөөж барьсанаар 4500 айл өрхийг шинээр эрчим хүчинд холбож, нийслэлийн зургаан дүүргийн 70 гаруй км нам хүчдэлийн сүлжээг сольж, шинэчлэх ажлыг хийж, 7700 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулсан талаар албаныхан мэдээллээ.

Аймгийн дулааны хэрэгцээний хувьд, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон буцалтгүй тусламжаар Увс, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн төвүүдэд шинээр дулааны станц, шугам, сүлжээг барьж, 2013-2014 онд ашиглалтад оруулах ажээ. Харин Баруун-Урт дахь дулааны станцыг энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авах юм байна.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг ЗГ-аар хэлэлцүүлнэ

Эрчим хүчний яамнаас  2013 оныг “Эрчим  хүчний хэмнэлт-үр ашгийг дээшлүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд салбарын хэмжээнд хагас жилийн байдлаар 1,43 сая кВт/цагцахилгаан эрчим хүч, 46,81 тонн мазут, сэлбэг материалын зардлаас 222,3 сая төгрөгийг тус тус хэмнэсэн талаар албаныхан онцоллоо. Эрчим хүчний үйлдвэрүүд болон дотоодын хэрэгцээ эхний долоон сарын байдлаар нийт 14.73 хувьтай байгаа нь өмнөх оныхоос 0.32 нэгжээр бууруулсан үзүүлэлт ажээ. 2013 оны эхний долоон сарын дүнгээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал жилийн өмнөхөөс 0.95 нэгжээр буурч, 14.24 хувьтай болсон байна.Ийнхүү салбарын хэмжээнд бүх асуудлыг зохицуулах Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлж, санал авсан бол Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болжээ.
 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж