Чикагод галт тэрэг мөргөлдөж, олон хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Чикагод галт тэрэг мөргөлдөж, олон хүн гэмтжээ

АНУ-ын Чикаго хотын төмөр замын буудалд өчигдөр өглөө зогсч байсан галт тэрэг гэнэт хөдөлж, ирж байсан өөр галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас олон хүн гэмтэж бэртсэн осол гарчээ. Чикагогийн төмөр замын буудалд ирж явсан галт тэргэнд хичнээн зорчигч байсан нь тодорхойгүй ч ослын улмаас 33 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор албаныхан галт тэрэг мөргөлдсөн осол юунаас болж, хэрхэн болж өнгөрснийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Ослын улмаас мөргөлдсөн галт тэрэгний дөрвөн вагон эдвэрч сүйдсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж