Ихэнх нутгаар дулаахан байна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар дулаахан байна

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаахан байна.
2013 оны 10 дугаар сарын 01-ний 20 цагаас 10 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР
: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

2013 оны 10 дугаар сарын 03-наас 10 дүгаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 5-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 3-5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 12-14 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 3-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна Ус, цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж