Төсөвт тодотгол хийх үү? | News.MN

Төсөвт тодотгол хийх үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Төсөвт тодотгол хийх үү?

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдээс чуулганы эхэнд юунд анхаарал хандуулах, төсөвт тодотгол хийх эсэх талаар нь тодрууллаа.

А.Бакей: Бодитойгоор төсөвлөх тал дээр анхаарна

-Ээлжит чуулганаар хамгийн эхэнд Төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байх. Үүнийгээ хэлэлцсэний дараа 2014 оны төсвийг хэлэлцэхгүй бол болохгүй. Төсвийн тодотгол хийх асуудалд төсөвт өртгийг үндэслэлгүйгээр тусгадгийг болиулах хэрэгтэй. Хийхээр төлөвлөсөн ажлууд нь он дамждаг, худлаа төсөвт өртөгтэй олон ажлууд байна. Иймд бүх ажлыг зураг төсөвтэйгээр, бодитойгоор төсөвлөх тал дээр анхаарна. Үүний зэрэгцээ Орон нутгийн хөгжүүлэх сангийн хууль хэрэгжээд Төсвийн хуулийн дагуу эхний жил нь дуусч байгаа. Орон нутгийг хөгжүүлэх сангийн тухай хууль хөдөө орон нутагт маш сайн хэрэгжиж байгаа гэх мэдээлэлтэй байна. Эхний жилийн ажлаас олж авсан туршлагаас сургамж аваад Орон нутгийн хөгжлийн санг илүү боловсронгуй болгох тал дээр Төсвийн хуульд шинэ өөрчлөлт оруулна.

Н.Энхболд: Энэ байдлаар төсвийн гүйцэтгэл гарвал холбогдох хуулиуд бүгд зөрчигдөнө

-Миний мэдэж байгаагаар төсвийн тодотгол хийхээр УИХ-д оруулж ирсэн зүйл байхгүй байна. Бид эртнээс асуудлаа засч, залруул гэдэг шаардлагаа тавьсан. Одоо хуульд нийцүүлэн, эдийн засгийн үзүүлэлтүүдээ зөв гаргах нөхцөлд тодотгол хийх ёстой. Ер нь энэ байдлаар төсвийн гүйцэтгэл гарвал холбогдох хуулиуд бүгд зөрчигдөхөөр байгаа нь тодорхой. Төсвийн тодотгол хийхийн гол зорилго нь Засгийн газар хуулийн заалтуудад нийцүүлэх. Эдийн засгийг сууриар нь өөрчлөх, сайжруулахад дорвитой алхам болохгүй болов уу гэж харагдаж байна.


Н.Батцэрэг: Албан ёсоор цаасаар тараагдаагүй зүйл дээр хэлээд байх зүйл алга

“Төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьсны дараа хэлэлцэнэ. Жишээ нь хөрөнгө оруулалтын зардлыг хэчнээн төгрөгөөр танах, ямар барилга байгууламжийг барих хөрөнгө оруулалтын зардал танагдаж байгаа вэ гэдгийг харж байж ярих болно. Албан ёсоор цаасаар тараагдаагүй зүйл дээр хэлээд байх зүйл алга”

Б.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

б 2013-10-01 124.158.107.9

Энэ Энхболд гэдэг хүн дандаа муу амлаж байх юм. Тийм л сайн юм бол өөрсдөө яах гэж улс орноо өрөнд тавьсан юм. Та нарын баасыг цэвэрлэх гэж ард түмэн бид ядарч байна.

Avatar

hooe 2013-10-01 202.179.11.162

hurdan todotgoloo hiimeer bna. sotsializmiin ued ch iim hoshuun hoirgo baigaagui shu

Avatar

ччч 2013-10-01 103.29.144.82

Нямаагийн тэнэг харын амнас хэзээ ч олигтой үг гарахгүй. Шанаган 5-ыхан энэ муу хар Энхболдод юунд нь болдог юм бол. Ийм ч амьтнар төрөө бариулж байх гэж дээ. Ялагдсан шар нь одоо болтол гарахгүй хөмсөг зангидаад байж байгааг нь.

Avatar

hn 2013-10-01 122.201.18.26

hiilgui yakh yum beegaali tatvar yn baitsaagch nar chini galzuurakh gej bna shuu dee dahin dahin shalgaj shantaajlaad odoo bur toollogo nereer tureeslech naryg bugdiig ni tatvart khamruulj bna shuu dee zasgaa tomsgoj baakhan khoolny sav nemchiheed yadarsan arduudaar tsaling ni tavij bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж