
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болсон үйл явдалтай холбогдуулж тайлбар хийхдээ “Тэр өдөр хэн нэгэн хутга мэсэнд өртсөн зүйл байхгүй, хохирогч байхгүй. Харин ч Г.Нямдорж /Мунзуй гэх хочит/ надад халдахыг завдсан учраас өнөөдөр би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст иргэн хүнийхээ хувиар гомдол гаргалаа. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс өнөөдөр 13.00 цагт надад албан бичиг ирүүлсэн. Болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгөөч гэсэн байна. Түүний дагуу би мэдүүлэг өгнө. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын бүрэн эрх гэж бий, түүгээрээ би саад тотгор тавихгүй, ил тод нээлттэй байж, зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ” гэлээ. Мөн тэрээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандан гомдол гаргаад байгаа, энэ асуудлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцээд, дүгнэлт гаргана байх гэв.
Өнгөрсөн долоо хоногт дуулиан тарьсан эл хэргийн талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ийн тайлбар хийлээ. Харин ЦЕГ-аас есдүгээр сарын 27-нд хийсэн албан ёсны мэдээлэлд түүнийг есдүгээр сарын 25-ны шөнө бусдын биед халдаж, хутгалсан болохыг тогтоон, эрүүгийн хэрэг үүсгээд байгааг мэдэгдсэн юм.