Улаангом хотын өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Улаангом хотын өдрийг тэмдэглэв

Улаангомоос 20 км зайтай, долдугаар багийн нутагт орших Арсайд Улаангом хотын өдрийг есдүгээр сарын 27-нд  тэмдэглэв.

Улаангомоос 20 км зайтай, долдугаар багийн нутагт орших Арсайд Улаангом хотын өдрийг энэ сарын 27-нд  тэмдэглэв. Уг тэмдэглэлт өдрөөр Бэсрэг наадам зохион байгуулснаар 30 гаруй даага уралдаж, 32 бөх барилдсанаас гадна сур харвааны үзүүлэх тоглолт, морь булгиулдах, ташуур шүүрэх тэмцээн зохиогдлоо.

Энэ үеэр ОХУ-ын Красноярскийн хякгаарын Курагино район хотоос 40 хүүхдийн бүрэлдэхүүнтэй чуулга ирж тоглолт хийсэн бөгөөд манай аймгийн зүгээс “Ээрэн хүрээ” дуулалт бүжгэн жүжгийг тайзнаа амилуулж үзэгчдэд сонирхуулсан юм. Курагин хотын удирдлага,соёл урлагийн хүмүүс ирснээр соёл урлагийн хамтын ажиллаагааны гэрээнд гарын үсэг зурж байнгын харилцаа тогтоосноор айлчлан тоглолт хийх, тус улсад сурах гэх мэт боломж бүрдэв.

Курагин хотын хөрөнгө оруулалтаар Улаангом сумын нэгдүгээр багийн нутагт орших Мөнх найрамдал талбайг засч тохижуулахаар болсон байна. Мөн Детский сад төслийн хүрээнд Улаангом сумын 12 хүүхдийг 20 хоног сургалтад хамруулж Краснаярскийн үзэсгэлэнт газруудаар аялуулахаас гадна ирэх зун Улаангомын шилдэг хүүхдүүд Курагин хотод очиж тоглолт хийх гэнэ.

П.ДАРИЙМАА

Эх сурвалж: www.uvsu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж