“Каск”-тай эсэргүүцэл

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

“Каск”-тай эсэргүүцэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр нээлтээ хийсэн намрын чуулганы хуралдаанд цэнхэр өнгийн каскаар “гоёсон” байлаа.  Эсэргүүцэгч, тэмцэгч, шинэ гишүүн гээд олон “цолтой” О.Баасанхүү гишүүн “каск” гэсэн нэгэн шинэ өмнөтгөлтэй боллоо.

Чуулганы нээлтэнд гоёж ирсэн малгайныхаа учрыг “Зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй олон барилга баригдаж байна. Би өнгөрсөн жилээс хойш энэ асуудалтай тэмцэж байгаа ч зөвшөөрөлгүй барилгууд ашиглалтад орсоор байгаа. Тиймээс би эсэргүүцэл илэрхийлж, ийм аргаар үзэл бодлоо ойлгуулж байна” хэмээн тайлбарлав. УИХ-ын чуулганы танхимд “сахилгагүй” гишүүд олон сонирхолтой “үзүүлбэр” харуулдаг  ч касктай эсэргүүцэл зарласан нь анх удаагийнх болж байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж