АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсч эхэллээ | News.MN

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа зогсч эхэллээ

АНУ-ын Конгрессийн Сенатын танхимын гишүүд жилийн улсын төсвийг батлах асуудал дээр санал зөрөлдсөний улмаас Засгийн газрынх нь үйл ажиллагаа түр хугацаагаар зогслоо.

АНУ-ын Конгрессийн Сенатын танхим 10 сарын 1-нээс өмнө төсвөө батлах ёстой байсан ч  Америкийн цагаар шөнө дунд өнгөрч байхад сөргөлдөгч талууд шийдэлд хүрч чадаагүй тул холбооны агентлагуудын үйл ажиллагааг зогсоож, дэс дараалан хааж эхэлсэн байна.

Сенатын танхимын 100 гишүүний 54 нь АНУ-ын ирэх жилийн улсын төсвийг батлахаас татгалзсан аж.  АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хуулийг санхүүжүүлэхийг эсэргүүцэн, улсын төсвийг батлах хэлэлцүүлэгт маргаан дэгдээгээд байгаа юм. Ийнхүү АНУ-ын Засгийн газар 700 мянга гаруй ажилчдадаа түр хугацааны цалингүй амралт олгож, тараахад хүрсэн байна. Түүнчлэн Нэгдсэн улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш хувьцааны ханш савалж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар “Конгресс дахь хэсэг бүгд найрамдахчууд эрүүл мэндийн шинэчлэлтийн хуулийг барьцаалж, улсын төсвийг батлахаас татгалзан, Засгийн газрыг хаахад хүргэлээ” хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа үүнээс өмнө 17 жилийн тэртээ 21 хоногийн хугацаанд түр зогсож байсан түүхтэй аж.

Б.АНХТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

USA 2013-10-01 76.181.252.188

Би АНУ-д байгаа хүний хувьд нэг юманд санаа зовж байна. Холбооны засгийн газраас санхүүждэг цэрэг, аюулгүй байдлын албаныхан ажилгүй болсныг далимдуулан янз бүрийн алан хядагчид элдвийн юм хийх вий дээ гэж. Яалт ч гүй газар дээр нь байгаа хүн чинь асуудлыг өөр өнцгөөс хардаг юм байна даа, хэрэв Монголд байсан бол зарим нэг хүмүүс шиг үүнийг тоглоом шоглоом мэт хүлээж авах байсан даа.

Avatar

Зочин 2013-10-01 86.68.225.79

BUGD NAIRAMDAH NAM NI HURUNGUTNUUDIIN NAM YUM CHIN ERUUL MENDIIN HUULIIG BATLUULAH NI TEDEND ASHIGGUI.

Avatar

Зочин 2013-10-01 122.201.18.32

энэ сармагчний нэр хүнд уначихсан Одоо яай даа л гэж байгаа Арчаагүй амьтан

Avatar

Ezen 2013-10-01 122.201.18.192

Amerikiin zovlon udahgui manaid tusahgui baigaasaa l gej zalbirtsgaaia.

Avatar

Зочин 2013-10-01 202.21.113.141

hehe odoo erunhiilugchuu tsomhotgoh heregtei

Avatar

Зочин 2013-10-01 112.72.13.238

манай ман нам л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж