Генерал Т.Дашдэлэг хохирлоо барагдуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Генерал Т.Дашдэлэг хохирлоо барагдуулжээ

Авлигатай тэмцэх газраас Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох  хэргийг  шалгаад, улсын нууцтай холбоотой асуудал байсан учир ТЕГ-т саяхан шилжүүлсэн юм.

Хуулийн байгууллагад удтал шалгагдаж байгаа эл хэргийн буруутан гэгдэж буй Т.Дашдэлэг, Ж.Бямбаноров, Ц.Бямбажав нар  улсад учруулсан хохирлоо  барагдуулсан талаар эх сурвалж мэдээлэв. Тэднийг 2011 онд  цэргийн  ангид ашиглаж  байсан  байлдааны  сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй  гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын талаас 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг олны анхааралд өртөж, ил болсон юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж