А.Амарын хөшөөг шилжүүлэн байрлуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

А.Амарын хөшөөг шилжүүлэн байрлуулна

Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож эх орон ард түмнийхээ төлөө зүтгэж явсан А.Амарын хөшөөг 1993 оны УИХ-аас Ардчилсан холбооны удирдлага гишүүдийн саналаар энэхүү суурин дээр босгосон билээ.

Гэхдээ хөшөөг нь байгуулахдаа толгой гудайсан, туугдаад явж байгаа байдлаар хийсэн нь хэлмэгдүүлэлтийн үеийн төрх байдлыг тусгасан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд залуучуудын төрөлх хотоороо бахархах сэтгэгдлийг дээшлүүлэх, газар нутгаа бахархан дурсах зорилготойгоор хотын төвд тус хөшөөг байрлуулах санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулсан. Санал өгсөн иргэдийн олонх нь шинээр байрлуулахыг дэмжиж, АЗДТГ-аас АИТХ-ын тэргүүлэгчдэд хүсэлт гаргалаа. Тус хүсэлтийг АИТХ-аар хэлэлцүүлж дэмжигдэн Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөг нутгийн удирдлагын төв, найрамдал талбайд байрлуулахаар тогтоол гарлаа.

Эх сурвалж: www.erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж