Исламистууд Йемений армийн штабыг эзлэв | News.MN

Исламистууд Йемений армийн штабыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Исламистууд Йемений армийн штабыг эзлэв

Мукалла хот дахь Йемений зэвсэгт хүчний армийн штабын байрыг исламын дайчид дайран эзэлсэн тухай Agence France-Presse мэдээллээ.

Орон нутгийн эрх баригчдын мэдээгээр амиа золиослогчийн тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрч, хашааг нь цөмөлсний дараа Йемений тусгай ангийнхний хувцас өмссөн дайчид армийн дөрвөн машинаар штаб руу орж, эзэлсэн байна. Тэд эсэргүүцлийг хурдан дарж хоёр цэргийн албан хаагчийг хөнөөгөөд цэрэг, офицеруудыг барьцаалжээ. Хэдэн хүн барьцаалсан талаарх мэдээлэл одоогоор алга байна.

Агентлагийн эх сурлажийн мэдээгээр, өмнөд бүсийн армийн орлогч командлагч генерал Мухсен Хасан барьцаалагдсан байж магадгүй гэнэ. Тэр штабт байгаад довтолгооны дараа холбоо бариагүй байна.

Тэр газарт нэмэлт хүч илгээсэн бөгөөд исламын дайчид энэ довтолгооныхоо төлөө хатуу цээрлэл амсана гэж орон нутгийн эрх баригчид амлаад байна. Reuters мэдээлснээр, довтолгооны үеэр цэргийн гурван албан хаагч алагдаж, зургаан хүн шархадсан байна. Мөн штабын байрлал дотор буудалцаан гарсаар байгаа ажээ. Довтолгоон эхлэхээс өмнө лалын дайчид штабын байранд орчихсон байсан, хэн нь хэнийгээ буудаад байгааг цэргийнхэн эхлээд ойлгоогүй байсан гэх мэдээлэл бас байна.

Мукалла хот нь Йеменийн томоохон боомт хот бөгөөд тэнд исламистууд ба армийнхний хооронд урт хугацааны турш байнга мөргөлдөөнтэй байсаар буй билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж