Миний мэдэхгүй мөнгөний бодлого | News.MN

Миний мэдэхгүй мөнгөний бодлого

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Миний мэдэхгүй мөнгөний бодлого

Монгол Банкны Ерөнхийлөгч Х.Золжаргал өчигдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлдэг. Энэ дагуу эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдлыг Бодит сектор, Гадаад сектор, Улсын төсвийн болон Мөнгө, санхүүгийн гэсэн үндсэн дөрвөн сектор тус бүрээр авч үзсэн байна… гэсэн албан мэдээ хөвөрнө.

Энэ уйтгартай урт өгүүлбэрээс та юу ойлгож байна вэ?. Юу ч ойлгохгүй. Хэрвээ үүнийг ойлгодог хүн байдаг бол та энэ өгүүлбэрээ Ерөнхий сайдад биш, ээждээ ч юм уу, эсвэл надад ойлгогдохоор хэлээд өгөөч гэж гуймаар байна. Харин хариуд “Чи үүнийг ойлгосон ч яалаа, ойлгоогүй ч яалаа, манай ээж бол бүр ч ойлгохгүй, ойлгоод ч хэрэггүй” гэсэн хариулт ирж алах вий? Гэхдээ бараг л ийм багцааны хандлага “ирнэ” гэдэгт нэг их эргэлзэхгүй байна. Манай төрийн албаныхан, ялангуяа “эдийн засаг” гэдэг үгтэй нэлээн “ойролцоо” байдаг нөхдүүд хэдий чинээ ойлгомжгүй зүйл ярина төдий чинээ сайн гэж ойлгодог юм шиг байгаа. Тэр тусмаа мөнгөний бодлого гэдэг “тэнгэрийн амьтад” л ойлгох эд гэж боддог юм шиг. Уг нь бол иргэн надад бол Мөнгөний бодлого хэрэгтэйгээс хэрэгтэй, наад зах нь Монгол банк Засгийн газартайгаа “хуйвалдаад” цаасан мөнгө хэвлээд байгаа юм биш биз гэж хардахаас эхлээд, дараа жил ам.долларын ханш энэ хэвээр байх болов уу, зээл авах нь зөв үү, инфляци гэдэг нь дахиж босч ирээд цалингийн хэдийг маань жинхнээсээ цаас болгочих юм биш биз гэхэд хүртэл Мөнгөний бодлогыг ойлгох шаардлага гарч ирээд байгаа юм. 

Тийм ч учраас хэтэвчиндээ хэдэн төгрөг байгаа, түүнийгээ хэрхэн зарцуулах талаар мэдэхгүй хүн өнөөдрийн нийгэмд байгаа бол тэнэг гэхээс өөр аргагүй. Төлбөрийн данс карт гэх мэтийг оруулалгүйгээр шүү дээ.  Түүнтэй адилхнаар төсвийг бүрдүүлж, татвар төлж байгаагийн хувьд төр таны төлсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй байвал тэнэг гээд хэлчихэд ч буруутахгүй болов уу? Гэвч харамсалтай нь одоогоор бидэнд тодорхой мэдээлэл үнэхээр алга. Өөрөөр хэлбэл, хэтэвчин дэх хэд маань үнэтэй хэвээр байх болов уу, эсвэл эрээн цаас болчихсон уу гэдгийг тоймлох арга алга.

Магадгүй, …дугаар хорооны иргэнээс улс төрийн сонголтын талаар асуух юм бол Аристократ ч атаархмаар үгийг хэлж магадгүй. Гэтэл яг төсөв, мөнгөний бодлого гэх мэт “том” үгний сэжүүрийг сонсоогүй мөртлөө “Маньд ямар хамаатай” гэсхийгээд өнгөрөөх вий?

Гол асуудал руугаа ороход ирэх жил Монгол Улс ямар бодлого баримтлах вэ? Бодлогын хүү өөрчлөгдөх үү? Ханш хэр тогтвортой байх бол? Бүр энгийнээр бол ам.долларын хадгаламж нээлгэсэн нь зөв үү? Төгрөгийн хадгаламж хэрэгтэй юу? Өнөөдөр жилийн 24 хувийн зээл автал он гарангуут зээлийн хүү навсайтал буурч баярлуулах юм уу эсвэл бүр ч нэмэгдээд “хутга” болох уу?

Яг одоо байгаа мэдээлэл буюу Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлснээр бол энэ жилийн мөнгөний бодлогын зарчмыг ерөнхийд нь хадгална, өөрөөр хэлбэл үргэлжлүүлнэ гэжээ. Түүний хэлсэн

-Улсын төсөв, тогтвортой байх гадаад валютын урсгалын сайжирсан орчинд экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрийг мөнгөний бодлогоор дэмжинэ гэсэн үгийг ухвал одоо ам.долларын ханшийг тэгтэл их суллахгүй юм байна гэж ойлгогдохоор. Ам.долларын ханш чанга байх нь үндэсний үйлдвэрлэгч нарт ашигтай шүү дээ гэж төв банкнаас байн байн сануулдаг болохоор. Басхүү баахан компаниудад мөнгө тараав гээд одоо ч шүүмжлэл дагуулаад байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үргэлжлэх юм байна гэж ойлголоо.

Басхүү ам.долларын хадгаламж илүү найдвартай юм уу ч гэж сэтгэгдэл төрөхөөр. Гэвч “Ам.долларын хадгаламж өнөөдөртөө нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа ч үүнийг буулгах өөрөөр хэлбэл төгрөгийн хадгаламжийн эрсдлээс хамгаалах арга зам бий” гэж хэлснээс үүдвэл, яаран бүх мөнгөө ам.долларын хадгаламж бүү болгоорой гэсэн мессежийг өгч байх шиг. Ямар ч байсан албан ёсны аймаар мэдээнээс өөрт хамгийн чухал гэснийг ийн махчилж ойлголоо. Уг нь илүү дэлгэрэнгүй ойлгомоор л байна.   

Гэвч үүнийг бичигчийн болхи ойлголт зөв эсэхийг асуугаарай, намайг төлөөлж УИХ-д суугаа гишүүн минь. Ядахдаа биднийг төлөөлж УИХ-д сонгогдсон хэд маань Мөнгөний бодлого гэдгээ ойлгодог л байгаа даа гэж найдсаны үндсэн дээр дайж байгаа хэрэг шүү дээ, гишүүд минь ээ. Бас илүү нарийн асуултуудыг тавьж, мөнгөний бодлогыг бидэнд ойлгуулаад өгөөч, Н.Золжаргал Ерөнхийлөгч өө. УИХ-ын гишүүд асуухгүй өнгөрчихөж магадгүй, нэг зүйл аминчилж асууя, ноён Ерөнхийлөгч өө? Зээлийн хүү буурах болов уу? Өөрөөр хэлбэл, бодлогын хүү буурах чиг “харагдана” уу?

А.АЛТАНТУЯА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-01 202.21.111.218

Ariljaani bankuudiin zeeliin huuge ehelj avdag alban yosni luivrig zogsoochih Zoljargal aa, tegvel mungunii bodlogiig chini ard tumen oilgono shu. uchigdriin sonind ene tuhai garsan bna

Avatar

Зочин 2013-10-01 122.201.18.188

altanhyuag zoljargal 2 chin mungu uildverlj toglood bgaa yum bish uu ard tumneeree

Avatar

huvalz gishuud sunutugei 2013-10-01 122.201.18.14

mongolbank tengerin yum yaridagaa bolij gazraar yum oilgohgui suuj baigaa 76-taigaa neg tergend dugui bolj unhurvul yasiin, ulsin orni erh ashig yarisan yumnuud tsagaa bolohoor gants huuli ch batlaj chadahgui huvalznuud

Avatar

saihan helj 2013-10-01 122.201.18.185

ene dor setgegdel bichsen maluudig l setguulch bichsen bnsht bas deer ni ter 76in heden ch bilee modon tolgoitoi yun munguni bodlogo uuriguu ch oloogui yumnuud

Avatar

zochin 2013-10-01 122.201.18.192

maniak mini mengenii hansh gej yaridaggui yum, valut esvel , tegreg, dollaryn hansh gej yaridag yum ….haha

Avatar

zocin 2013-10-01 122.201.18.18

Зочин (182.160.0.* ataarhuu malaa chamd zoriulsan mengenii bodlogo gej baidaggui yum… teriin mengenii bodlogo gej baidag yum…yalgaad suraach… haha

Avatar

Setguulch altanhuyagaa 2013-10-01 112.72.13.209

Oilgohgui bgaa bol surch medej oilgo l doo. Tegeed daraa ni bichdeg yum za. Bi oilgohgui bn, minii tolgoi ruu tsutgaad uguuch gej guihiin. Yu ch oilgohgui baij yum bichih ayaddag erguunuudiin neg. ehleed yumaa sur, daraa ni ajlaa hiih gej orold.

Avatar

Зар 2013-10-01 202.70.42.186

Баруун 4 замаас дээш хороолол уруу өгсөх замд Модны 2-т, сургууль, цэцэрлэг, супермаркет болон бусад бүх үйлчилгээндээ ойр, өвөлдөө дулаахан 2 өрөө тавилгатай шинэ байрыг удаан хугацаагаар түрээслүүлнэ. Утас: 91039339

Avatar

Зочин 2013-10-01 182.160.0.96

Zoljargal gej ene yordoison pizzdaag buudah heregtei sanaatai tsaasan tugrug hevlej oorsdoo ulsiin ner barij avsan Bondnii dollaraaar asar ih ashig hiilee Buudah ch bagadna tamlaj alaxx heregtei

Avatar

Зочин 2013-10-01 213.190.157.97

dollar unaad ihellee, hun booj alahaasaa umnu darsan dollaroo zarj uz. KKK

Avatar

dehiin bank 2013-10-01 121.154.182.29

bi ta nart ert helj bsan baihaa halamjaa belen mungu taraahaa zogsoo ulsaasaa hulgai hiihee zogsoo gj namaig sonsoogui dee c.bayart bi olon helsen yalj baival hamaagui geed l bsan odoo haana bna tsag hugatsaa dabtagdaggui yum daa yheryydeeeeee.kkkkk

Avatar

dehiin bank 2013-10-01 121.154.182.29

bi ta nart ert helj bsan baihaa halamjaa belen mungu taraahaa zogsoo ulsaasaa hulgai hiihee zogsoo gj namaig sonsoogui dee c.bayart bi olon helsen yalj baival hamaagui geed l bsan odoo haana bna tsag hugatsaa dabtagdaggui yum daa yheryydeeeeee.kkkkk

Avatar

zochin 2013-10-01 202.21.124.1

(182.160.3.*) malaa… tegreg uneguiduuleh gej yu oilgood baigaa yum be… tegreg gedeg chini menge… tegregeeree hussen zuilee avdag bolood 20 jil bolloo. uneguidene gedeg chini ergen utgaaraa tegregeer avch boloh zuil chini alga bolj, baraany homsdol garahyg heleh bolohoos hansh deesh dooshoo hedlehiig heldeggui yum sh dee… tegregiin hanshiig 1 am dollar 100 tegregtei tenceheer zohiomloor changa bailgaad zarlaad suugaach. haramsaltai ni am dollar chini oldohoo bolno doo. haha

Avatar

Зочин 2013-10-01 182.160.0.96

Teneg ***** mine Mungunii hanshiig unagahgui barihl baidag um shuu dee ulsiin ediin zasag gedeg chine uun deerl togtdog um

Avatar

Зочин 2013-10-01 202.5.196.170

Байрны, Цалингийн, Тэтгэвэрийн, Малын, Лизингийн зээлтэн улам олшруулах бодлогыг Монгол банкнаас баримтлах мөнгөнийн бодлого гэнэ. Монгол хүн бүр улам их өрөнд орсугай.

Avatar

МАНДТУГАЙ 2013-10-01 122.201.18.142

МӨНГӨ ХҮҮЛЭГЧДИЙН ЭХ ОРОН МАНДТУГАЙ,ӨРИЙН СҮЛЖЭЭ МАНДТУГАЙ,ӨРТӨЙ ӨРХ БҮХЭН МАНДТУГАЙ, БУСДЫГ ШУЛАН АЛЦАЙН ХЭВТЭГЧ ХҮҮЛЭГЧИД МАНДТУГАЙ,ТАТВАР ТҮРЭЭС АВЛАГА ӨР ШИР ХҮҮГИЙН ХҮҮ ЗЭЭЛ ЛОМБАРД ЛИЗИНГ ГЭСЭН ШИДЭТ ҮГНҮҮД МАНДТУГАЙ, ИНФЛЯЦИ БАНК 2 ИХЭР ЮМ ДАМПУУРАЛ ДОЛЛАР 2 САЛШГҮЙ ЮМ ХОРВООГИЙН ХОГ ШААРУУД МАНДТУГАЙ

Avatar

яршиг зүгээр до***** 2013-10-01 122.201.18.35

хөрвөдөггүй төгрөгийг халж алтан зоосоор арилжаа наймаагаа хийцгээе,юу л байна алт эрдэнэс л байна даа, өвөг дээдсийн

Avatar

Зочин 2013-10-01 182.160.3.101

Mongolbanknii undsen ajil mongol tugrugiiig uneguiduulehgui baih geed huulin deer tsagaan deer haraar bichsen baigaa Aa ene neg yordoison Zoljargal gej hurungiin birjiig umnun samarsan pizdaaa harin yag esregeern ajillaj baigaa

Avatar

зочин 2013-10-01 221.222.169.197

Та бүхэн үнэхээр мал болсон байна. Эсвэл Эрээнээс оруулж ирдэг хүнснээс хордоод юм ойлгохгүй болжээ. Энэ монгол банк чинь ломбардын аав нь юм шүүдээ. Тэрнээс юуны чинь бодлого модлого. Тэрнийг хийчих тийм хэмжээний чадвар нь аль хэдийн тэнгэрт халсан. Тиймээс эд нараасолигтой юс сонсохгүй. Байдал яг ийм байна.

Avatar

z 2013-10-01 122.201.18.39

teneg hund ukhaantai hun teneg baidag gej yamaar unen ug vee ogch baigaa avch baigaa 2 aa

Avatar

Togoo 2013-10-01 122.201.18.19

Маш ойлгомжгүй юм бичдэг болохоор нь нэг үе гомдсон уншигчид "Монгол банкны модон толгойтнууд" гэж хоч өгсөн шүү дээ. Монголын үндэсний валют ТӨГРӨГийг үнэгүйдүүлэхгүй байх нь хуулиар МБ-д өгөгдсөн гол үүрэг. Үүнийгээ аль цагийн хаясан. Одоо наадуул чинь бүгд луйварчин-бизнесменүүд болцгоосон…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж