Киргизэд байдал дахин хурцдаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Киргизэд байдал дахин хурцдаж эхэлжээ

Ассошейтед Пресс агентлагийн мэдээлснээр өчигдөр буюу Пүрэв гарагийн шөнөөс эхлэн Киргизийн хоёр дахь том хот болох Ош хотод зэвсэглэсэн босогчид дайран орж  дэлгүүр олон нийтийн газруудад халдан иргэдийг буу болон хутгаар алж шархдуулсан байна. Албан мэдээгээр бол 17 хүн алагдаж 40 олрчим хүн маш хүнд шархадсан гэнэ. Нийт шархдагсдын тоо 250-д хүрчээ. Пүрэв гарагаас эхэлсэн буун дуу өнөөдрийг хүртэл үргэлжлэн солнгдож байна гэж гэрч нар хэлж байгаа юм. Иймд хүмүүсийн цогцсыг гудамжнаас зайлуулж шархдагсдад тусдламж үзүүлэх боломжгүй байжээ. Галт зэвсэг болон хутга, төмөр саваа, чулуугаар зэвсэглэсэн залуус энэ халдлагыг үйлдсэн гэж албаныхан хэлж байна.
Энэ үеэр хөрш Узбекистан улсад болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалталд оролцож байсан Хятад, Оросын Ерөнхийлөгч нар энэ нөхцөл байдалд анхаарлаа хандуулан шаардлагатай тусдамж дэмжлэгийг Киргиз улсад үзүүлэх болно гэж амласан байна. Нэг хэсэг намдаад байсан улстөрийн тогтворгүй байдал болон түүнийг даган гарч байгаа хүчирхийлэл Төв Азийн энэ улсад дахин дэгдлээ  гэж ажиглагчид бичиж эхэлсэн байна.
М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж